Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Нарангийн энгэрт тарьсан 6500 модны 92 хувь нь ургажээ

Нарангийн энгэрт тарьсан 6500 модны 92 хувь нь ургажээ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 30
Хог хаягдал Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй том бэрхшээлийн нэг. Тийм ч учраас Нарангийн энгэрийн хогийн цэгийн ойр орчныг сайжруулах, тоосжилтыг бууруулахаар 2017 онд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар “Ногоон төгөл” төслийг санаачилж, 6500 мод тарьсан байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт орших Нарангийн энгэрийн хогийн цэгийн хамгаалалтын зурвас дагуу тарьсан  мод өнөөдрийн байдлаар 92 хувь нь ургажээ. Ойжуулалт сайжирснаар тоосжилт багасч, байгаль орчинд ээлтэй нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа юм байна. 
Цаашид  10 мянган мод нэмж тарих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэх аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн