Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан жагсаал Төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар гарч ирж жагсагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр нүүрсний хулгайн эздийг шалгах ажлын хэсэг байгуулж иргэдийн төлөөллөөс 100 хүртэлх хүнийг оруулахаар болсон байна.