Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөж, айлчлалд оролцсон хүмүүсийг тусгаарлав

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөж, айлчлалд оролцсон хүмүүсийг тусгаарлав
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 16
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай  өндөрлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар  албан ёсны хэлэлцээ хийсэн.  Тодруулбал, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг онцолж байга
Өнөө өглөө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор айлчлал өндөрлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монголоос Хятад руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох чиглэлд онцгой анхаар ажиллах саналыг илэрхийлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөр монголчуудын дунд үүсээд байгаа монгол хэл бичгийн асуудлыг хөндөж, тодорхой саналаа илэрхийлснийг эх сурвалж мэдээллээ. 
Монголын талаас Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг зохион байгуулах ажилд оролцож, ойр ажилласан хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар болсон. Гэхдээ Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг тусгаарлахгүй юм байна. Учир нь, халдвар хамгаалалтын дэглэм баримталж, зай барьсан учраас тусгаарлахгүй гэдгийг хэвлэлийн албанаас нь мэдээлэв.
Харин айлчлалд оролцсон ГХЯ-ны ажилчид болон бусад хүмүүсийг Тэнгис кино театрын зүүн хойд зүгт байрлах "Дилломат" зочид буудалд тусгаарласан байна. Харин Гадаад харилцааны сайд болон бусад дарга нарыг "Шангри-Ла" зочид буудалд тусгаарлажээ. 
Хятадын  Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд шийдсэн асуудлаар маргааш Гадаад харилцааны яам албан ёсны мэдээлэл өгөх юм байна.
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн