Беларусь болон Аргентин улсууд мягмар гаригт ОХУ-ын эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “Sputnik-V” вакцины эхний ээлжийн тунг хүлээн авсан.Ингэснээр эдгээр улсуудад масс дархлаажуулалтын хөтөлбөр нэн даруй эхэлсэн бөгөөд энэ нь коронавирусийн эсрэг 91 хувийн үр дүнд хүрээд байгаа “Sputnik-V” вакциныг ОХУ-аас бусад оронд эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлсэн анхны тохиолдол болсон юм.Беларусийн Эрүүл мэндийн сайд Дмитрий Пиневичийн мэдээлснээр халдвар авах хамгийн өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн ажилтнууд, багш болон олон хүнтэй харьцдаг бусад ажил мэргэжил бүхий иргэдийг эхний ээлжид сайн дураар вакцинд хамруулах аж.Харин Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандез лхагва гаригт тус улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, том хэмжээний дархлаажуулалтын хөтөлбөр эхэлж байгааг зарлаад, “Sputnik-V” вакцины үр дүн, аюулгүй байдалд огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тус улс эхний ээлжид мягмар гаригт 300 мянган тун вакцин хүлээн авсан бөгөөд хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнуудыг сайн дураар вакцинд хамруулах аж. Тэгвэл багш, ахмад настнууд, эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн бусад иргэдийг дараагийн ээлжид дархлаажуулахаар төлөвлөсөн байна.Эх сурвалж: CNBC