Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тодруулга: Эрээнээр 69 чингэлэг орж ирж, бусад гурван боомтоор нүүрс тээврийн 700 машин гарсан

Тодруулга: Эрээнээр 69 чингэлэг орж ирж, бусад гурван боомтоор нүүрс тээврийн 700 машин гарсан
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 25
Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч гадаад валютын орох урсгал саараад байна. Энэ үед валют оруулах гол экспортын бүтээгдэхүүн нүүрс байгаа юм. Иймд нүүрс тээврийн нөхцөл байдал ямар байгааг Бүрэн эрхт боомтын захиргаанаас тодрууллаа.
Өчигдрийн байдлаар /2022.06.24/:
-Ханги боомтоор 143 машин гарч, 10553 тонн нүүрс
-Гашуунсухайт боомтоор 470 машин гарч,  64395 тонн нүүрс
-Шивээхүрэн боомоор 88 машин гарч, 13364 тонн нүүрс
-Булган боомтоор 141 машин гарч, 10442 тонн нүүрс тус тус гарчээ. Нийтдээ 849 машинаар 98755 тонн нүүрс гарсан байна. Мөн Эрээн боомтоор өчигдөр /2022.06.24/ 69 чингэлэг ачаа,  овор ихтэй 3 тээврийн хэрэгслээр импортын бараа орж ирсэн. Овор ихтэй 3 тээврийн хэрэгсэлд 30 автомашин орж ирсэн гэж Бүрэн эрхт боомтын зөвлөлөөс мэдээллээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн