Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин байнгын хорооноос ХНХ-ын сайд С.Чинзоригт хэд хэдэн чиглэл өглөө. Тодруулбал, нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн 90.6 хувь зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй байгаа учраас зээл тэглэхэд хязгаарлалт тогтоох шаардлагатай гэв. Тодруулбал, зургаан сая хүртэлх зээлийг бүрэн чөлөөлж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлөх, мөн зээл аваагүй ахмадуудад нөхөн олговор, хөнгөлөлт үзүүлэх хувилбар боловсруулахыг үүрэг болгов.