Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Баянгол дүүрэгт 'Тэрбум мод' хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна

Баянгол дүүрэгт 'Тэрбум мод' хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мод тарьж эхэлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 13,000 ширхэг мод тариад байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-ууд, ЕБС болон СӨБ-ын байгууллагынхан хамт олон гэр бүлээрээ нэгдээд байна. Тухайлбал, “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
  • Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар
  • Нийслэлийн Боловсролын газар
  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар
  • Нийслэлийн 93-р сургуулийн 1б анги хамт олон, эцэг эхийн зөвлөлийн хамт
  • МУБИС-ийн харьяа ЕБС –ийн 11а анги хамт олон
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын ажилтан, албан хаагчид болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл гэр бүл хамт олноороо мод тариад байна.
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн