Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар томиллоо.
Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилогдсон. Тиймээс түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг томилсон байна. Харин өнгөрөгч мягмар гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилсон билээ.
Г.Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил
1985 онд 75 дугаар сургууль
1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль
Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй
Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй
1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр
2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга
2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал
2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер
2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга
2018-2020 “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал
2020-2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд.