Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

Төрийн албан дахь манлайлагч эмэгтэйчүүд урам зоригийн түүхээ хуваалцлаа

Төрийн албан дахь манлайлагч эмэгтэйчүүд урам зоригийн түүхээ хуваалцлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 5
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлтөд нь туршлага, мэдлэг нэмэх зорилго бүхий “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт вебинарыг зохион байгууллаа.
Тус цахим үйл ажиллагааг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумдын төрийн захиргааны албанд ажиллаж буй арван мянга гаруй албан хаагчид зайнаас оролцож, төрийн албаны удирдах албан тушаалд ажиллаж буй таван эмэгтэй туршлага, ололт амжилт, төрийн албан дахь ажил хөдөлмөрийн замналынхаа талаар ярив.  
Вебинарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар оролцож эмэгтэй албан хаагчиддаа амжилт хүсэн, мөн өөрсдийн туршлагаас хуваалцав.
Л.Оюун-Эрдэнэ: 1992 оноос хойш Монгол Улсын Засгийн газар түүхэндээ 4 эмэгтэй сайдтайгаар ажиллаж байна
Уг арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
эмэгтэй хүн  маш ажил хэрэгч. Нөгөө талаар эрчүүд бидний олж хардаггүй нарийн чимхлүүр асуудлуудыг олж хардаг. Тэр ч утгаараа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрд ажиллах оролцоо өдрөөс өдөрт нэмэгдэх ёстой гэж боддог. 1992 оноос хойш Засгийн газрын түүхэндээ анх удаа 4 эмэгтэй сайдтайгаар ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Гадаад харилцааны яамны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд, Соёлын сайд маань эмэгтэйчүүд та бүхний төлөөлөл болж манай Засгийн газарт ажиллаж байгаа нь цаашдаа хадгалах ёстой том амжилт юм гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна.
Манай зөвлөх багийн хувьд ч, ЗГХЭГ-ын гол газрын дарга нар ч гэсэн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Энэ оролцоог илүү их нэмэгдүүлэх хэрэгтэй. Жендер гэдэг бол зөвхөн албан тушаалд эмэгтэй хүнийг томилох тухай асуудал биш. Жендер гэдэг бол миний ойлгож байгаагаар бодлогын хувьд эмэгтэйчүүдийн төлөөллийг тэдний нийгмийн оролцоог, хөдөлмөрийн оролцоог илүү их нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой асуудал юм гэж боддог.
Хэрвээ та эмэгтэй хүнийг өөрийнхөө тал гэж харах юм бол магадгүй танай гэр бүл 0,5 хувь буюу 1 хувь болно. Харин та эмэгтэй хүнийг бүтэн ертөнц гэдгээр нь хүлээн зөвшөөрч чадвал танай гэр бүл болоод танай байгууллага 1+1=2 болно гэдэг үгийг олон улсад хэрэглэдэг. Энэ үгэнд би дуртай. Тийм учраас хүн ам цөөн манай улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо туйлаас чухал. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс онцгой анхаарч цаашид та бүхэнтэйгээ хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайдын хувьд илэрхийлэх ёстой гэж бодож байна. Улсын төсөв, дундаж орлоготой иргэдийнхээ амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудал дээр эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Учир нь энэ бүгд нийгмийн асуудлууд байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарын оролцоог бид зохих төвшинд гаргаж ирье гэж бодож байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй боловсон хүчнүүд бий.
Ерөнхий сайдын хувьд та бүхнээсээ дэмжлэг хүсэх зүйл гэвэл авилгалын асуудал юм. Эмэгчэйчүүд авлигалаас хамгийн ихээр хол байдаг гэдгээрээ дэлхийд статистикээрээ тэргүүлдэг. Тийм учраас авилгалгүй төрийн алба, авлигалгүй үндэстнийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд би дотоод итгэл үнэмшилээ нэгтгэж илүү шударга, илүү хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх тал дээр эмэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэг Засгийн газарт туйлын чухал байгаа гэдгийг би өнөөдөр онцлон дурдахыг хүсэж байна. Монгол Улс авлигалын индексээр 111-т явж байна. Бид 3 жилийн хугацаанд энэхүү авлигалын индексийг 2 оронтой тоо руу, болж өгвөл одоо байгаагаас нэг дахин багасгах том зорилтыг тавин ажиллаж байна. Үүнд, улс төрд болон төрийн албанд манлайлж байгаа эмэгтэйчүүд та бүхний маань оролцоо туйлын чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Ингээд эмэгтэйчүүдтэйгээ хамтдаа Монгол Улсад сайн сайхан зүйлс тогтох, нийгмийн ардчилал бэхжих, тэрдундаа авлигалгүй үндэстэн болох тал дээр онцгойлон анхаарч хамтран ажиллана гэдгээ илэрхийлье. Та бүхэндээ амжилт хүсье.
Модератор Н.Баасандамба: Энэ удаагийн вэбинарт оролцож  эмэгтэйчүүдэд нийтлэг нэг зүйл ажиглагдаж байгаа нь төрийн албанд орж ажиллахдаа хамгийн доод шатнаас эхэлж шатлан дэвшсэн байх юм
Вэбинарын модератороор Ийгл телевизийн хөтлөгч, сэтгүүлч Н.Баасандамба ажилласан бөгөөд тэрээр хэлэхдээ” Бодлого боловсруулах түвшин буюу удирдах албанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй албан хаагчдыг дэмжих, тэдэнд үлгэрлэх хэрэгцээ шаардлага байгаа юм. Иймээс энэ удаагийн вэбинараа төрийн албанд ажиллаж буй манлайлагч 5 эмэгтэйн ажил, амьдралын амжилтын түүхийг хуваалцах замаар төрийн албанд ажиллаж байгаа нийт эмэгтэйчүүддээ урам зориг өгөх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх хүсэл тэмүүллийг нь бадраахад энэхүү вэбинарын зорилго чиглэж байгаа билээ.
Энэ удаагийн вэбинарт оролцож илтгэл тавьсан эмэгтэйчүүдэд нийтлэг нэг зүйл ажиглагдаж байсан нь эдгээр эмэгтэйчүүд төрийн албанд орж ажиллахдаа энгийнээр хэлбэл төрийн албаны хамгийн доод шатнаас нь буюу 0 -гээс эхэлж зогсолтгүйгээр урагшилж, өөрийгөө хөгжүүлж, авиваа сорилт бэрхшээлүүдэд бууж өгөлгүйгээр шатлан дэвшсэн байх юм.  Монгол Улсын төрийн алба  мэргэшсэн, тогтвортой байхын төлөө ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны шатлан дэвших тогтолцоо буюу мерит зарчмыг баримтлан ажиллах шийдвэрт хүрч улмаар 2017 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Ингээд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга бөгөөд “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” захирлын үндэсний захирал Б.Баатарзоригийг урьж байна.
Б.Баатарзориг:  “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт цахим уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой
 “Эрхэм та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энэхүү вэбинарын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлж, шинэ Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар тов тодорхой концепц, хүлээлэгдэж байгаа үр дүнгийн талаар хэлж энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч байна.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. 2019 оноос шинэчлэн найруулан баталсан Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа билээ. Өнөөдөр зохион байгуулж буй “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт цахим уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгдөж, төсөөлөгдөөгүй олон зүйлүүд шинэ арга, хэлбэрээр зохиогдож байна. Энэхүү цахим уулзалтын бас нэгэн онцлог бол оролцогчид маань манлайлагч, хүлээн зөвшөөрөгдсөн, гавьяа зүтгэлээрээ тэргүүлсэн шилдэгийн шилдэг 5 эмэгтэй төрийн албан хаагчийг та бүхэнд танилцуулж байна. Манай удирдах ажилтнууд, энэ удаагийн вэбинарт оролцож байгаа оролцогчид, дараа нь оролцох албан хаагчид маань илтгэд чин сэтгэлийнхээ итгэл үнэмшил, амьдралдаа тулгарч буй сорилт, бэрхшээлүүд, ажил мэргэжлийн салбарын онцлогуудаа дурдаж ярилаа. Өнөтэй өвлийг давж хаврын энэ их ажлын ачааллын, ачааны  хүндийг үүрч байгаа эмэгтэй албан хаагчидтайгаа Төрийн албаны зөвлөл, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, УИХ, Засгийн газар бусад бүх төвшний байгууллагуудын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцож байгаад бахархалтай байна. Бид зөвхөн алдар гавьяаг магтан дуудахаас гадна та бүхэний гавьяа зүтгэлд хүрсэн арга туршлагыг ажил, амьдралдаа тусган авч хэрэгжүүлэх зорилгыг тавьж байгаа юм.
Төрийн алба төгс, төгөлдөр зүйлд хүрсэн гэж хэлэхгүй ч, зөв ажлын эхлэлүүд тавигдсан. Тухайлбал, төрийн албаны сонгон шалгаруулалт цахим системд 100 хувь нэвтрэх ажлын эхлэл тавигдаж байна. Хяналт, шалгалтын үйл ажиллагаа олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах ажил мөн эхлэж байна. Судалгаанд суурилсан сургалтын чанарт өөрчлөлт орж байна. Төрийн албанд хүний нөөцийн хяналт, шалгалт, аудитын асуудал эхлэж байна.
Илейн Конкиевич: Хэвшмэл ойлголтыг арилгах замаар төрийна албанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн дорвитой алхам хийхийг уриалж байна
“Шийдвэр гаргах түвшин болон удирдах албан тушаалд жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, үүнд тулгардаг тогтолцооны шинжтэй бэрхшээл, хэвшмэл ойлголтыг арилгах замаар төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн дорвитой алхам хийхийг уриалж байна” хэмээн НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич арга хэмжээний үеэр хэллээ.
Төрийн захиргаан дах жендэрийн тэгш байдлыг сайжруулах зорилгын хүрээнд тус төслөөс төрийн албан дахь манлайлагч эмэгтэйчүүдийн туршлагыг олонд таниулах, менторшип хөтөлбөр, манлайллын цуврал сургалт, хэлэлцүүлгийг цаашид зохион байгуулах  юм байна.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн