Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар "Хүүхдийн парк" ажиллаж эхэллээ. Нийслэлийн онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу 10.00-22.00 цаг хүртэл ажиллаж, зургаагаас дээш насны хүүхдүүдэд үйлчлэх аж.
Иргэн та Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхдээ,
-Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж 14 хоносон байх,
-Хүн хоорондын зай барих,
-Маск зүүхийг анхааруулж байна.
Тоглоомуудын хувьд 0-6 настай хүүхдүүдийн тоглоом болон галзуу хулганаас бусад бүх тоглоом ажиллахаар болсон байна. Та бүхэнд үнийн мэдээллийг хүргэе.