Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

С.Бямбацогт: УБТЗ 280 км урттай хос төмөр зам барих асуудалд ОХУ-тай ойлголцолд хүрлээ

С.Бямбацогт: УБТЗ 280 км урттай хос төмөр зам барих асуудалд  ОХУ-тай ойлголцолд хүрлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 17
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24-р хуралдаан ОХУ-д болж байна. Эл хуралд Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр улын хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон байна. 
Хуралдааны үеэр зам тээврийн салбарт дараах асуудлуудад ойлголцолд хүрсэн гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв. 
- Богдхан төмөр зам төсөл дээр хэрхэн яаж хамтарч ажиллах тодорхой шийдэлд ойрын үед хүрэхээр боллоо.
-Удахгүй Зүүнбаян-Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орно. Тэгвэл Зүүнбаян-Сайншандын төмөр замыг шинэчлэн сайжруулж байж Зүүнбаян-Хангийн төмөр замаар ачаа эргэлт явах боломж гүйцэд бүрдэх учраас Сайншанд Зүүнбаянгийн төмөр замыг ирэх 2023 онд шинэчлэхээр боллоо.
-УБТЗ 280 км урттай хос төмөр зам барих, 30 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадлыг 42 сая тн болгож нэмэгдүүлэх чиглэлээр ойлголцолд хүрлээ.
-Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын гол хэсэг болох Эрээнцав Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг шинэчлэхэд Оросын талтай хамтарч ажиллахаар боллоо.
-Төмөр замын транзит болон бусад тарифын асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.
-Агаарын тээврийн салбарт өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр улс хоёулаа онгоц нисгэхгүй байгаа. Тэгвэл Москва Улаанбаатар болон Новосибирск, Екатеринбург, Красноярск чиглэлд нислэг эхлүүлэх асуудлыг хөндлөө.
-Саяхан бүрэн ашиглалтад орсон Баруун босоо тэнхлэгийн Ази Европыг холбосон 745 км авто замаар транзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.
Дээрх асуудлуудаар ойрын үед дахин цахимаар хуралдаж нэгдсэн шийдэлд хүрч, нэн тэргүүнд бодит ажил хэрэг болгохоор тохирлоо гэж мэдээлэв. 
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн