Open iToim app
Эрх зүй | 6 мин уншина

Вейсел Акчай: Миний уух ус, идэх талх, хийх ажил Монголд байна

Вейсел Акчай: Миний уух ус, идэх талх, хийх ажил Монголд байна
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 27

01.40 цаг: Цагдаагийн байцаалт дуусч, Вейсел Акчайг гэрт нь хүргэжээ

 Туркийн иргэн Вейсел Акчай 01.40 цагийн үед Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирлээ. Түүнээс сэтгүүлчид болсон үйл явдлын талаар тайлбар авахыг хүсэхэд “Хэргийг шалгаж байна” гэсэн ганц л өгүүлбэр л хэлсэн юм. Түүнийг энгийн хувцастай тусгай албаны хүмүүс дагуулан авч явсан бөгөөд Шүүх эмнэлгийн байр руу хүргэсний дараа түүнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.
Вейсел Акчай гэртээ очсоныхоо дараа Монголчуудад хандан бичлэг хийж байршуулжээ. Тэрээр "Монголчууд Та бүхэнд маш их баярлалаа. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдээлж байсан Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хамт байж, сэтгэлээрээ ажилласан байна. Миний бие өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
undefined

21.30 цаг: Туркийн тусгай үүргийн онгоц хөөрч, Вейсел Акчайг Эрүүгийн цагдаагийнхан авч үлджээ

Олон улсын Чингис Хаан нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа манай сэтгүүлчийн мэдээлснээр Туркийн тусгай үүргийн онгоц дөнгөж сая хөөрчээ. Харин Туркийн иргэн, Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал  Вейсел Ачкайг авч яваагүй гэдгийг албаныхан мэдэгджээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийнхан дагуулан явсан бөгөөд түүнд  холбогдох хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар болсон байна. 
undefined

20.10 цаг: Вейсел Ачкайн асуудлаар Ардчилсан намаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Туркийн талаас ямар нэг хууль бус арга хэмжээ аваагүй гэж мэдээлсэн ч тусгай үүргийн онгоц ирсэн. “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирлыг Монголын албаны машин  тусгай онгоцонд суулгахаар хүргэсэн гэх мэдээлэл ч байна. Тусгаар улсад ийм үйл ажиллагаа явуулна гэдэг яавч болохгүй зүйл” гэв.
АН-ын зүгээс энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлыг гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт албан ёсны мэдэгдэл шаардлага хүргүүлээд байгаа аж.

19.30 цаг: Вейсел Акчайн эхнэр Мереэм Акчай Монголчуудаас тусламж гуйв

Тэрээр "Миний нөхөр Вейсел Акчайг өнөө өглөө 9:45 цагийн үед танихгүй хүмүүс хулгайлсан. Нөхөр минь одоо аюултай байдалд байгаа учир Монгол Улсаас тусламж гуйж байна" гэв 

19.10 цаг: Онгоц ямар зорилгоор ирснийг хууль хяналтынхан тогтоохыг шаардлаа

Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, хулгайлагдаад буй гэх БНТУ-ын иргэн Вейсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Өнөөдөр үл мэдэгдэх байдлаар хулгайлагдсан Вейсел Акчайн алга болсон шалтгааныг хууль хяналтын байгууллага тогтоож, ар гэрийнхнийх нь хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна. Одоогоор өмгөөлчийнх нь хувьд хил хамгаалах байгууллага болон  Хууль зүйн яаманд гомдол гаргаад байна. Өнөөдөр алга болсонтой давхцан онгоц ирээд буцах гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.Онгоц ямар зорилгоор ирснийг хууль хяналтынхан тогтоох ёстой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенц зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний зүгээс итгэхгүй байна” гэв

19.00 цаг Б.Ганбат: Вейсел Акчайтай дөнгөж сая утсаар холбогдсон, тэр айдастай байна

Вейсел Ачкай утсаар ярьжээ.  Тэрээр Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбаттай өөрийнхөө утсаар холбогдсон байна.
Вейсел Ачкай "Айж эмээх зүйл байхгүй, би таньдаг хүмүүстэйгээ байна. Цугласан хүмүүсээ тайвшруул. Надад санаа зоволтгүй" гэж хэлжээ. Гэсэн ч  Б.Ганбат захирал дуу хоолойнх нь өнгө тийм ч аюулгүй байгаа юм шиг сонсогдохгүй байна  хаана байгаагаа огт хэлсэнгүй гэв.

17.30 цаг: Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авахад Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотолж, уг асуудлаар Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавьсныг мэдээлэв. Гадаад харилцааны сайд уг асуудлаар ярилцахад бэлэн байгаа болно.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай мөн утсаар ярихад дээрх байр суурийг нотолсон болно.
Дээрх асуудал тодорхой болтол Чингис хаан олон улсын нисэх буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг нисгэхгүй байх саналыг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.

16.00 цаг: 'Гюлен' ажиллагаатай холбоотойгоор Турк сургуулийн захирлыг хулгайлсан байх магадлалтай

undefined
Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлсан байж болзошгүй хэрэг өнөөдөр  09.30 цагт гарсан. Тус сургуулийн Монголын талын захирал Б.Ганбат өөрийн сошиал хаягаараа дамжуулан “Монголд 24 жил ажилласан Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөө өглөө  хулгайлагдсан байх магадлалтай” хэмээн  мэдээлж, мөн уг асуудлыг Нийслэлийн Сүхбаатар дүүгийг Цагдаагийн хэлтэст мэдэгджээ. 
Уг мэдээлэлтэй холбоотойтойгоор Цагдаагийнхан газар дээр нь ажиллаж байна. Хулгайлагдсан гэх Турк сургуулийн захирлын гэр бүлийнхний мэдээлснээр түүнийг хар өнгийн "Старекс" маркийн машинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хүчээр автомашинд суулган, улмаар Чингис хаан Онгоцны буудал руу явсан гэх мэдээлэл гараад байна.
Цагдаагийн газраас  “'Вейсел Акчай гэх Турк улсын иргэнийг  хулгайллаа гэсэн гомдлын дагуу нөхцөл байдлыг шалгаж байгаа бөгөөд   "Старекс"  маркийн автомашины дугаарыг шалгахад хуурамч болохыг тогтоосон байна. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Вейсел Акчайг  авч явахаар Туркийн онцгой элчний онгоц Чингис хаан онгоцны буудал дээр газардсан бөгөөд өнөөдөр 18 цагаас эргэн нислэг үйлдэх хуваарьтай байгаа гэв. 
Туркийн Засгийн газраас гадаад дахь боловсрол, соёлын байгууллагуудыг хоёр жилийн өмнө төрийн эргэлт хийхээр завдсан гэх Фетулла Гюленийн тагнуулын кампанит ажлын нэг хэмээн үзэж, үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм. Фетулла Гюлен нь багш, шашны зүтгэлтэн бөгөөд 1980-аад оноос эхлэн дэлхий нийтэд имамын үзлийг таниулах зорилгоор олон улсад сургууль байгуулж эхэлсэн юм. Туркийн Засгийн газраас Гюлений бүлэгтэй холбоотой 80 гаруй хүнийг дэлхийн 18 улсаас баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.
Энэ хүрээнд Монгол-Турк хамтарсан сургуулийг хаах тухай мэдээлэл гарсан ч  тухайн үедээ Туркийн Засгийн газраас зүгээс албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн шалтгаанаар намжиж байв.
Тэгвэл Туркийн Засгийн газраас баримталж буй энэхүү бодлоготой холбогдуулан тус улсын Тагнуулын байгууллага Монгол Улсад тусгай ажиллагаа явуулж Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг нууцаар хулгайлж, хил давуулах оролддог хийсэн байх магадлалтай хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.
Хамгийн гол нь Туркийн Засгийн газар болон Тагнуулын байгууллага аливаа нэг гаднын улсад тусгай ажиллагаа явуулах бол тус улсад албан ёсоор мэдэгдэх, боломжтой арга хэлбээр хамтран ажиллаж ёстой. Зарим улсад нууц ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн хэрэг гэж үздэг байна. Манай улсад ямар нэгэн байдлаар албан ёсны мэдээлэл, хамтран ажиллах хувилбаргүйгээр шууд хүн хулгайлсан байх магадлалтай байна. Учир нь одоогийн байдлаар шийдвэр гаргах түвшний нэг ч хүн уг асууудлаар тайлбар хийгээгүй байна. Энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж мэдээллээ. 
Харин Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан Туркийн тусгай зориулалтын онгоцны асуудлаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл газар дээр нь арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Мөн Чингис хаан ОУНБ-д УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Лу.Болд, ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж байна.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн