УИХ-ын чуулганы долдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Онцлох заалтуудыг хүргэж байна. -Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын ажилтан зохих сургалтад хамрагдах ёстой.
-Үйлчилгээ үзүүлж буй байгууллага архи, согтууруулах ундаа худалдан авах гэж буй иргэний насыг 21 хүрээгүй гэж үзвэл бичиг баримтыг нь шалгах эрхтэй.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй байдлаар сонгон шалгаруулдаг болно.
-Согтууруулах ундааны литр тутамд ногдуулж буй онцгой албан татвар тутмаас 300 төгрөгийг Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлуулна. Сангийн хөрөнгийг архины хамааралтай этгээдэд тусламж үзүүлэх, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг сурталчлахад зарцуулна. Сан нь удирдах зөвлөлөөрөө дамжуулан хөрөнгөө зарцуулах бөгөөд ХЗДХ-ийн сайдын дэргэд ажиллана.