Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

МУИС-ийн сургалтын төлбөр 300-400 мянган төгрөгөөр нэмэгджээ

МУИС-ийн сургалтын төлбөр 300-400 мянган төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 14
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Ардчилсан оюутны холбооны тэргүүн Н.Лхагвадорж "2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 155 мянга 248 оюутан их дээд сургуульд суралцсан. Нийт 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс дийлэнх хувь нь сургалтын төлбөрөө ямар ч үндэслэлгүй нэмсэн байна. МУИС гэхэд 2018-2019 оны хичээлийн жилд нэг кредитийн сургалтын төлбөрөө 11.900-19.200 төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь жилд дунджаар нэг оюутан 30-40 кредит судална гэж тооцоход 300-400 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн сургалтын төлбөр 300-400 мянгаар нэмэгдсэн байна.  
ШУТИС өнгөрсөн хичээлийн жилд нэг кредит нь 66.200 төгрөг байсан бол энэ хичээлийн жил нэг кредит 76.900-78.900 төгрөг болж кредит тутамдаа 12 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.  
Монголын үндэсний их сургууль жилийн сургалтын төлбөрөө 500 мянган төгрөгөөр нэмсэн. СУИС болон Улаанбаатар их сургууль сургалтын төлбөрөө 100 мянгаар тус тус нэмсэн байна.    
2014 оноос 2017 онд их дээд сургуулийн сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэнийг тооцоолж үзэхэд, МУИС-ийн сургалтын төлбөрийг 2014 онтой харьцуулахад 69.6 хувиар өссөн байна. ХААИС сургалтын төлбөрөө 2014 оноос хойш 19.5 хувиар өсгөсөн. Батлан хамгаалахын их сургууль 2014 оноос хойш 80.6 хувиар сургалтын төлбөрөө нэмсэн байгаа юм. 
Сургалтын төлбөрөө нэмж байгаа юм бол сургалтын орчин, сургалтын чанараа сайжруулсан уу гэдэг асуудал байна. Мөн багш ажилчдын цалин, чадавхи нэмэгдсэн үү гэдэг талаар их дээд сургуулиудад шаардлага хүргүүлж, ямар үндэслэлээр төлбөр нэмсэн тухайгаа тайлбарлахыг шаардана. Долоо хоногийн хугацаанд албан ёсны хариу ирүүлэхгүй бол оюутнууд жагсах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.   
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн