Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Шинэ Монгол-Мабүчи сангийн 1500 долларын тэтгэлгийн бүртгэл эхэллээ

Шинэ Монгол-Мабүчи сангийн 1500 долларын тэтгэлгийн бүртгэл эхэллээ
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 18
Шинэ Монгол-Мабүчи сангаас Монголын дотоодын хувийн болон улсын их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй  оюутныг дэмжих зорилгоор урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, хүү шимтгэлгүй тэтгэлгийг дөрөв дэх жилдээ олгох гэж байна. Оюутан байх хугацаандаа жил бүр 1500 ам.долларын тэтгэлэг авах Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлгийн энэ жилийн бүртгэл эхэлжээ.
Тэтгэлгийн тухай:
Японы Мабүчи Олон Улсын Тэтгэлэгийн Сан / Mabuchi International Scholarship Foundation/ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран Монголын  дотоодын хувийн болон улсын их сургуульд сурч буй сурах хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих зорилгоор   урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хүү шимтгэлгүй тэтгэлгийг олгодог билээ.  
Тэтгэлгийн давуу тал:
Японд сурч төгсөөд ирсэн Монголдоо ажиллаж амьдардаг ментор буюу зөвлөгч ах эгч нартай хувь хүн талаасаа хөгжих, туршлага мэдлэгээ солилцох боломжтой уулзалт семинарыг жилд дөрвөн удаа зохион байгуулдаг.
Тэтгэлгийн нөхцөл:
-Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 1500 ам.доллар. Тэтгэлгийг 2 хувааж олгоно.
-Хамрагдах оюутны тоо:  1-р түвшний 15 оюутан
                                 3-р түвшний 15 оюутан
-Тэтгэлэг олгох хугацаа:  2 болон 4 жилийн хугацаатай
Мэргэжлийн  онцлогоос шалтгаалан тэтгэлэг олгох анги өөр өөр байж болно. Тухайлбал МУИС, ХЗС-н 5 жил, АШУҮИС-н 6 жилээр суралцах оюутны хувьд 2,3-р анги байж болно. 
-Эргэн төлөлт: Тэтгэлэгт оюутан  нь сургуулиа төгсөөд 1 жил болсоны дараа жил тутамд 1500 ам доллар төлөх үүрэгтэй.
Тэтгэлэг горилогчид тавих шаардлага:
-Дотоодын их дээд сургуулийн нэг эсвэл гуравдугаар курсийн ангид элсэн орсон байх
-1-р түвшний оюутны хувьд: Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80 хувиас дээш,  ЭЕШ-н дүнгйн хэмжээст оноо тухайн жилийн дунджаас тус бүр 100 оноо илүү байх
-3-р түвшний оюутны хувьд: 1,2-р ангийн дүнгийн голч оноо  3.2-аас дээш
- Тэтгэлгийг  эргэн төлөлтийг оюутан өөрөө буцаан  төлөх бүрэн   итгэл үнэмшилтэй байх
Тэтгэлэг горилогчдын бүрдүүлэх материал:
  1. Тэтгэлэг хүссэн өргөдөл /батлагдсан маягтын дагуу/
  2. Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэвдийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн эсээ. Эсээг А4-н 2 хуудсанд багтаах бөгөөд WORD  дээр шивсэн байна.
  4. Тэтгэлийн эргэн төлөлтийг бүрэн батлан лаах эцэг эх, асран хамгаалагчийн  орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар.  Үүнд: Ажлын болон цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэрний хуулбар, батлан даагч өндөр насны тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтрийн хуулбар
  5. 1-р ангийн оюутан: Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, ЭЕШ-н дүнгийн хуулбар
  6. 3-р ангийн оюутан: Сурч буй сургуулийн 1,2-р ангийн дүнгийн тодорхойлолт
Бүртгэл:  
  • Материалыг 2018 оны 8-р сарын  15-ны өдрөөс 9-р  сарын 15-ны өдөр хүртэл  smms.mongolia@gmail.com хаягаар хүлээн авна.
  • Материалаа сканердаж өөрийн нэр, сургууулиар e-mail-ээ гарчиглан нэр өгч нэгтгэн нэг PDF file  болгоно.
  • Материал хүлээн авснаас хойш 2 хоногт бүртгэлийн дугаар илгээгдэж бүртгэл баталгаажна.
Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн  810 тоотод ажлын өдрүүдээр ажлын цагаар очиж зөвлөгөө мэдэээлэл авах бүрэн боломжтой.
Холбоо барих утас: 97010041
Фэйсбүүк хаяг: Шинэ Монгол Мабүчи Сан
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн