Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

Д.Нямхүү: Энэ долоо хоногт дөрвөн хүн эдгэрлээ

Д.Нямхүү: Энэ долоо хоногт дөрвөн хүн эдгэрлээ
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 2
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулбал,
-Есдүгээр сарын 16-ны өдөр Сөүлийн нислэгээр ирсэн 262 хүн
-Есдүгээр сарын 29-ний өдөр Сөүлийн нислэгээр ирсэн 227хүн
-Есдүгээр сарын 12-ны өдөр Токиогийн нислэгээр ирсэн 254 хүн
-Есдүгээр сарын 17-ны өдөр Хонконгийн нислэгээр ирсэн 225 хүн
-Есдүгээр сарын 29-ны өдөр Бээжингийн нислэгээр ирсэн 15 хүн
-Сайн дурын шинжилгээ өгсөн нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 313 тохиолдол байгаагаас 307 буюу 98 хувь нь эмчлэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт зургаан хүн эмчлэгдэж байна. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл дөрөв нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Энэ долоо хоногт нийт 4240 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин энэ долоо хоногийн хугацаанд дөрвөн хүн эмчлэгдэн дараагийн сувилал руу шилжсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн