Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Дундговь, Өмнөговь аймгийн хоршоодыг бүртгэлжүүллээ

Дундговь, Өмнөговь аймгийн хоршоодыг бүртгэлжүүллээ
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 5
"Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022" ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржээс Дундговь, Өмнөговь аймагт хоршоодыг чадавхжуулах сургалтыг Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулав. Сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын Тамгын газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтэн нар оролцсон бөгөөд “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл, танилцуулга, сонирхсон асуултдаа хариулт авч, хоршоод болон агуулах эзэмшигчдийг бүртгэлжүүлсэн юм.
Сургалт, уулзалтад хамрагдсан Дундговь болон Өмнөговь аймгийн хоршоод биржийн байнгын бус гишүүнээр бүртгүүлж, агуулах итгэмжлэлийн гэрээ байгуулснаар өөрсдийн бэлтгэсэн түүхий эдээ биржээр дамжуулан арилжиж үндэсний үйлдвэрт чанар, стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг нийлүүлэх боломжтой боллоо. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн