Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ц.Цолмон: Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрсан нь хууль зөрчсөн үйлдэл

Ц.Цолмон: Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрсан нь хууль зөрчсөн үйлдэл
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 10
Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзсан. Уулзалтын дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. 
Тэрээр "Сүхбаатарын талбайд нэр бүхий дөрвөн гишүүн жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа. Жагсагчдын төлөөлөл Төрийн ордонд  УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн. Уулзалтын үеэр болж өрнөсөн процессыг танилцуулахаар энэхүү мэдээллийг хийж байна. 14.30 минутад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу залгаад "жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах саналтай байна" гэсэн. Би хариуд нь “УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзах эрх хэзээд нээлттэй” гэсэн. Тэгэхэд “Бид гишүүдээрээ ормооргүй байна жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэхээр нь оруулсан. Ингээд уулзахдаа дөрвөн гишүүнээс гадна жагсагчдын төлөөлөлтэй хамт орж ирэх тухайгаа хэлсэн. Ингээд УИХ-ын дарга огцрох шаардлагын хариу болгож бэлдсэн гурван хуудас материалаа албан ёсоор хүлээлгэж өгөөд, яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж авсангүй. Түүгээр ч зогсохгүй гишүүдтэй хамт орж ирсэн жагсагчдын төлөөллүүд УИХ-ын дарга руу дайрч, давшилсан зүйл боллоо. Энэ бол Төрийн ордонд мөрдөгддөг, тусгай хамгаалалтын хуулийг зөрсөн үйлдэл боллоо гэж дүгнэж байна" гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн