Open iToim app

'Монгол Улс залуу инженерийн дутагдалд орсон'

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 31
undefined
Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачилгыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах ажээ. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг боллоо.
Уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсч, шийдвэр гаргах төвшинд хүргэх зорилготой юм.
undefined
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13,0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж буйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцоллоо. Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн найман хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг тодотгосон. Үүний дөрвөн мянга нь дээд боловсролтой инженерүүд аж.
undefined
-Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал: Монгол Улс залуу инженерийн дутагдалд орсон. Өнөөдөр мэргэжил сонгож байгаа залуучуудын 17  хүрэхгүй хувь нь инженерийн мэргэжлийг сонгодог болсон. Технологийн хувьсал өөрчлөлтүүд дэлхий дахинд өрнөж байгаа. Аж үйлдвэрийн хувьсгал нь бүх салбарт нэвтэрсэн энэ үед шинэ технологи дээр хэрхэн ажиллах, яаж салбартаа инноваци  нэвтрүүлэх вэ гэсэн асуудлыг даван туулах орчин цагийн өндөр боловсролтой залуу инженерүүдийг төр анхаарахгүй бол цаашдаа салбар бүрт инженерийн дутагдал бий болно. Тэгэхээр төрөөс инженерүүдийг хэрхэн бэлтгэх вэ гэсэн нэгтгэсэн бодлогоо гаргах шаардлагатай. Дээр нь одоо ажиллаж байгаа залуу инженерүүдийн нийгмийн баталгааг /цалин хөлс, хангамж/ бий болгох, залуу инженерүүдийг давтан сургалтад хамруулахын тулд төр бодлогоо чиглүүлэх хандуулах ёстой гэдгийг залуус ярьж байгаа. Мөн залуу инженерүүдийн үндэсний зөвлөлийг байгуулах санааг дэвшүүлж байна. Ингэснээрээ эдгээр залуучуудын тусламжтайгаар бид нар дөнгөж төгсч байгаа залуусын дунд инженер мэргэжлийг эзэмшээч ээ гэдэг сонголтыг хүргэх юм. Мөн инженер мэргэжлийн эрэлтийг гаргаж өгөх тал дээр анхаарч, боловсролын салбартай хамтран үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх санаачилгууд гарч байгаа. 17 хувь гэдэг үнэхээр чамлалттай тоо үүнийг ядаж 50 хувьд хүргэж байж аж үйлдвэрлэл, уул уурхай, технологийн салбарт ахиц гарна. Мөн үүнийгээ дагаад ажилгүйдэл ядуурал багасна.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяа: Өнөөдөр бид “Уул уурхайн салбарт залуучуудын оролцоо” сэдвийн дор хүн байгалиа дээдэлсэн өндөр бүтээмжтэй технологийг Монголдоо авчиръя хэмээн чуулж байна. Мэдээлэл технологийн шинэ эрин зуун болон аж үйлдвэрийн шинэ хувьсгалд монгол инженерүүдийн оролцоо, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэж байна. Мөн шинэ санаанаасаа аваад үйлдвэрлэлд нэвтрэх, шилдэг болж өргөжих хүртэл инженерчлэлийн арга барил, шинэ санаа санаачилгыг дэмжихийг зорьж ийм шинэ давалгааг үүсгэж байна. Энэ талаар төр, засаг бас анхаараасай гэдэг үүднээс бид мөн салбараа төлөөлөн “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг хийх гэж байна. Манай салбарын хувьд энэ бол анхных юм. Залуучууд өөр өөрийн төсөл дээр шинэ технологи, инноваци нэвтрүүлж буй талаар санал солилцож, туршлагаа хуваалцаж байна.
undefined
Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг  Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Уг илгээлтэд инновацийг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяаст суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолсон байна.
undefined
Сэтгүүлч Э.Мөнхзаяа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн