Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Тэтгэврийн зээлтэй нас барсан иргэдийн зээлийг бүрэн тэглэнэ

Тэтгэврийн зээлтэй нас барсан иргэдийн зээлийг бүрэн тэглэнэ
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 10
Тэтгэврийн зээлтэй нас барсан иргэдийн зээлийн  нийт хэмжээ 1.1 тэрбум төгрөг байгаа аж. Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн хүрээнд 2019 онд тэтгэврийн зээлтэй нас барсан иргэдийн  зээлийг бүрэн тэглэх юм байна.
Өмнө нь зээл аваад нас барсан иргэдийн зээлийг үр, хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг байсан юм. Харин энэ удаад нас барсан иргэдийн зээлийг нэг удаа бүрэн тэглэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. 
Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол: Тэтгэврийн зээлтэй байж байгаад нас  барсан хүмүүс байна. Энэ зээл нийтдээ 1.1 тэрбум  төгрөг байна. Тиймээс энэ хүмүүсийн зээлийг бүрэн тэглэх эх үүсвэрийг төсөвтөө тусгасан" гэв. Зээл нь зургаан сая төгрөгөөс дээш үлдсэн ч бүрэн тэглэх юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн