Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Нээлттэй зарлагдсан 4000 ажлын байрны жагсаалтаас

Нээлттэй зарлагдсан 4000 ажлын байрны жагсаалтаас
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 19
“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байранд анкет хүлээн авч, ажилд зуучилж байгаа юм. Мөн мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, гарааны бизнес эрхлэгч, хувийн аж хөдөлмөрийн биржүүд оролцож мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын  мэргэжилтэн Т.Оюунчимэгээс өнөөдөр зарлагдаад буй ажлын байрны мэдээлэл болон цагийн ажлын талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар 2000 гаруй ажлын байр манайд бүртгэлтэй байна. Тогтмол эрхлэх ажил хайж буй иргэн, цагийн ажил хайж буй оюутан залуучууд манайхаар үйлчлүүлэх боломжтой. Сарын хугацаанд дунджаар 200 гаруй иргэн манайхаар дамжин ажилд зуучлуулдаг. Зөвхөн өнөөдөр талбай дээр ирээд зуучлуулах бус ажлын өдрүүдэд Багшийн дээдийн "Сонор" плазад ирж үнэ төлбөргүй зөвлөгөө болон ажилд зуучлуулах үйлчилгээ авч болно” хэмээсэн юм.
undefined
Яг одоо талбай дээр нээлттэй зарлагдсан, анкет хүлээн авч байгаа 4000 ажлын байрны мэдээллээс хүргэе.

“Говь” болон “Гоёо” кашмер- 500 ажлын байр

Говь болон Гоёо компани хамтарсан нээлттэй ажлын байр аян зарлаад байгаа юм. Гурван сарын хугацаанд цалинтай дадлагажуулж 500 ажлын байранд ажилтан авах юм. Энэ ажлын байруудад олон төрлийн шалгуур байхгүй бөгөөд та мэргэжлийн зэрэггүй байсан ч энэ аянд хамрагдах боломжтой юм байна.
Ажлын байр: Худалдааны зөвлөх, Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин, ангилан ялгагч, машин баригч/хялгас, самнах, ээрэх, эрчлэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох/, Засварчин, Оёдолчин, Чанар шалгагч, Технологич инженер/дизайн, загвар, хялгас, принт/, Индүүчин, инженер,  хүний нөөцийн менежер , нягтлан бодогч, фото зургийн дизайнер, интернет худалдаа хариуцсан менежер, продакт менежер, загвар зохион бүтээгч инженер, програмист инженер болон эдгээрээс гадна дурдагдаагүй олон төрлийн ажлын байр байгаа тул төв байранд ирж анкет бөглөхийг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gobi.mn/ сайтаас болон  9990-0475, 8803-1845 дугаараас авна уу.

Шилэн хийц ХХК-43 ажлын байр

-Нярав 3 хүн,
-Шилний үйлдвэрт туслах ажилтан 20 хүн,
-Барилга, аж ахуйн туслах ажилтан 10 хүн
-Вакум хаалга, цонхны үйлдвэрт туслах ажилтан 5 хүн
-ВС ангиллын жолооч 4 хүн
-Үйлчлэгч, галч-6 хүн
Ажлын цаг баримталдаг төдийгүй хариуцлагатай хүн бүрд дээрх ажлын байр нээлттэй бөгөөд компани дээр очиж анкет бөглөх боломжтой юм. Холбоо барих дугаар 7010-7272, 8819-9912.

CU-Конвениенс дэлгүүр-Ажлын байр тооны хязгаарлалтгүй

БНСУ-ын сүлконвениенс дэлгүүр олон улсад 13 мянга гаруй салбар дэлгүүртэй бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй зургаан салбар дэлгүүртээ нярав, агуулахын туслах ажилтан, үйлчлэгч, тогооч, тооцооны нягтлан бодогч, худалдааны зөвлөх, хоол үйлчилгээний ажилтан, дэлгүүрийн менежер, хоол үйлдвэрлэл хариуцсан менежер ажилд авах нээлттэй ажлын байр орон тоо зарлажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7733-0101 болон 8900-1610 дугаараас авах боломжтой юм.

Нар Мон компани-24 ажлын байр

-тооцооны нягтлан бодогч 2 хүн,
-ресторан хоолны газарт хүнсний технологич 1 хүн,
-Монгол-Европ хоолны тогооч 1 хүн,
-бэлтгэгч 2 хүн,
-угаагч 3 хүн,
-зөөгч 3 хүн, худалдаа үйлчилгээний төвийн хамгаалагч 3 хүн
-жуулчны баазад байрлан ажиллах Бармен-2, Зөөгч-1, Угааагч-1, Галч-2, Үйлчлэгч-2 авна.
Тээвэр зууч, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, барилга угсралтын Нар Мон компанийн ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9913-9003 болон 7555-2221 дугаараас авна уу.

PCDP компани-15 ажлын байр

-Цэвэр болон бохир усны инженер
-ХАБЭА-н ажилтан
-Төсөвчин
-Холбоо дохиоллын инженер
-Барилгын инженер
-Барилгын заслын ажилтан-10 хүн
Дээрх ажлын байруудад баие даан хариуцлага хүлээж ажиллах чадвартай хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7711-7196 дугаараас авна уу.

Эвсэг кашмер-400 гаруй ажлын байр

-Нягтлан бодогч-3 орон тоо
-Нярав-3 орон тоо
-Сүлжихийн тооцоологч инженер- 3 орон тоо
-Чанар шалгагч-17 орон тоо
-Гагнуурчин 3 орон тоо
-механик инженер 1 орон тоо
-Кип автоматжуулалтын инженер-1 орон тоо
-кеттель машин баригч-40 орон тоо
-автомат машин баригч-20 орон тоо
-индүүчин-3 орон тоо
-үйлчлэгч-3 орон тоо
-программын тооцооны ажилтан- 1 орон тоо
-Худалдааны зөвлөх- 40 орон тоо
-Экспедитор- 1 орон тоо
-Худалдааны төвийн эрхлэгч-1 орон тоо
-Маркетингийн менежер-1 орон тоо
-Ялгагч-21 орон тоо
-Самнах машин баригч-8 орон тоо
-Ээрэгч-6 орон тоо
-Нэхэгч-3 орон тоо
-Нөхөн засагч-2 орон тоо
-Цацаг эрчлэгч-2 орон тоо
-Принт машин баригч-3 орон тоо
-оёдолчин-15 орон тоо
-мастер-1 орон тоо
-маливот машин баригч-1 орон тоо
Ажлын байрны шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 9906-3060 болон 99228663 дугаараас авна уу.

“Happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв

-Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, өндөр настан асрагч байнга ажилд зуучилна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-3532 болон 9595-5535 дугаараас авна уу.

Кристалл топ майн уул уурхайн компани

-Уулын мастер
-Засварын ээлжийн мастер
-Автын цахилгаанчин
-Засварын механик
-Гагнуурчин
-Экскаваторын оператор
-Дампын оператор
-Бульдозерын оператор
-Краны жолооч
-Шланзны жолооч
Кристалл топ майн уул уурхайн компанийн нээлттэй ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8804-7244 болон 7711-4555 дугаараас авна уу.

Сүлд Тарк сэлбэг худалдаа засвар үйлчилгээний компани

-автын механик инженер
-авто засварчин
-гадаад харилцааны менежер
-тооцооны нягтлан бодогч
-марктенгийн менежер
Сүлд Тарк сэлбэг худалдаа засвар үйлчилгээний компанийн дээрх ажлын байруудад мэргэжлээрээ хоёр болон түүнээс дээш ажилласан туршлагатай хүн шалгаруулж авах бөгөөд цалин өндөр төдийгүй өдрийн хоол, унааны хөнгөлөлттэй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 8314-1482 дугаараас авна уу.

“МОНРУД” компани

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алслагдсан болон хээрийн ангиудад ложистизийн болон ажиллан амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг тус компанид эерэг хандлагатай, хөрвөх чадвартай ажилтан дараах орон тоонд шалгаруулж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7018-8400 дугаараас авна уу.
-Тогооч
-Ногоо бэлтгэгч
-Мах бэлтгэгч
-Зөөгч
-Гал тогооны угаагч, үйлчлэгч
-Хувцас угаалгын ажилтан
-үйлчлэгч
-кемпийн туслах ажилтан
-сантехникч, мужаан, цахилгаанчин

“Жүр-үр”компани- 60 гаруй ажлын байр

-технологич
-бүтээгдэхүүний хөгжүүлэгч
-хүний нөөцийн мэргэжилтэн
-нягтлан бодогч
-гэрээт харилцагч хариуцсан ажилтан
-хэвлэлийн дизайнер
-тоног төхөөрөмжийн засварчин
-Цахилгаанчин
-тогооч, жолооч, худалдааны ажилтан
-сав угаалгын ажилтан
-үйлдвэрлэлийн ажилтан
-агуулахын туслах ажилтан
-хамгаалалтын ажилтан
“Жүр-үр”компанийн ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг 8008-9020 болон 8008-1334  дугаараас авна уу.

 Монголын Алт Компани

-Эдийн засагч
-Нягтлан бодогч
-Нярав
-Сантехникч
-Гагнуурчин
-Токарьчин, фрезерчин
-Моторчин, цахилгаанчин, гал сөнөөгч, дээж бэлтгэгч
-Сувилагч, тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгч
-аж ахуйн туслах ажилтан
-Галч, усалгаачин
-Хүлэмжийн ногоочин, гахайчин, тахиачин
-Программ болон техник хангамж, сүлжээний инженер
-Ашиглалтын геологич инженер
-Уулын мастер
-Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер
-Ашигт малтмал баяжуулалтын инженер
-Геологич
-уул уурхайн ашиглалтын технологич
-усны, электроникийн, цахилгааны, механик инженер
-Хүнсний болон химийн технологич
МАК компанийн нээлттэй зарлагдсан ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг 9510-9999 дугаараас авна уу.
 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн