Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Ш.Батболд: Салсан гэр бүлийн хүүхэд ирээдүйд гэр бүлээ цуцлуулах, гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр

Ш.Батболд: Салсан гэр бүлийн хүүхэд ирээдүйд гэр бүлээ цуцлуулах, гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 22
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэлзүйч Ш.Батболдтой гэр бүл салалт, түүний үр дагаврын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Судалгаанаас харахад монголын гэр бүл цуцлалтын тоо нэмэгдсэн байна. Ер нь эцэг, эхчүүд хоёр тийш болоход хүүхдийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөгддөг юм бэ. Ялангуяа хүүхдийн ирээдүйд яаж нөлөөлж болох вэ?
-Нэгд, Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эрсдэл бүхий зан үйлд автах нь өндөр байдаг.  Хоёрт, Сурлага муудах, үеийнхэнтэй харьцах харилцаанд бэрхшээл гарах нь их. Гуравт, Насанд хүрсэн хойно нь харилцааны бэрхшээл үүсдэг. Багад нь эцэг, эх нь салсан хүмүүс гэмт хэрэгт холбогдох, гэр бүлээ цуцлуулах эрсдэл өндөр байдаг. 
-Гэр бүл салахад ээж нь аавыг нь муулах, эсвэл байхгүй мэтээр хэлэх тохиолдол байдаг. Энэ нь зөв үү?
-Ихэнхдээ эхнэр, нөхөр гэсэн сэтгэл зүйн хамаарлаас салах үйл явц хэвийн явагдаагүй тохиолдолд ийм буруу хандлага гаргадаг. Нэгэнт гэр бүлээ цуцлуулсан бол урьд нь байсан эхнэр, нөхрийн харилцаанаас үлдсэн гомдол, бухимдал, хүлээлт, стрессээс ангижирч, эцэг, эх гэсэн харилцааны загварыг хэвээр авч үлдэх, үүнийг эрүүл байлгахад онцгой анхаарах шаардлагатай. 
-Хүчирхийлэлтэй орчинд өсч буй хүүхэд хэн нэгэнд гар хүрэх, доромжлох зэрэг олон муу үлгэр дуурайллыг хардаг байх. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн ирээдүйд ямар үр дагавар үзүүлж болох вэ?
-Сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдэд дараах нийтлэг өөрчлөлтүүд үүсгэдэг гэдгийг судалж тогтоосон байдаг. Үүнд:
  • Ихэнх нь түрэмгий, ууртай, сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул эсвэл бүрэг ноомой, хэтэрхий дотогшоо болох
  • Үеийнхэнтэйгээ харилцах харилцааны доголдол үүсэх, ихэнхдээ өөрөөсөө насаар ахмад, сөрөг зуршилтай найз нөхдийн хүрээлэлд татагдах
  • Хар дарах, нойргүйдэх эсвэл хоолны дуршил эмгэг хэлбэрээр өөрчлөгдөх
  • Стресс, сэтгэл гутралд автах
  • Суралцах чадвар муудах гэх мэт үр дагавартай байдаг.
-Өсвөр насны хүүхдүүд хулгай дээрэм хийх, гадуур тэнэхээс эхлээд янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байна. Энэ нь гэр бүлийн харилцаа, халуун дулаан уур амьсгал дутагдсантай холбоотой байж болох уу?
-Гэр бүлийн харилцаа, халуун дулаан уур амьсгал бол нөлөөлөгч хүчин зүйлсийн зөвхөн нэг нь. Үүнээс гадна гэр бүлийн хэв шинж, хүүхдийн хүрээлэл  буюу найз нөхөд, олон нийтийн сүлжээний хэрэглээ, тухайн хүүхдийн хувийн сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Сургуулийн бага, дунд ангийн сурагчдын сөрөг зан үйлд гэр бүл зонхилох нөлөө үзүүлдэг бол өсвөр наснаас эхлээд үеийнхэн, тухайн хүүхдийн амьдарч байгаа орчин, олон нийтийн сүлжээний нөлөө ихэсдэг. Тухайлбал, өсвөр насны охидын сэтгэл гутрал болон олон нийтийн сүлжээнд зарцуулж байгаа цаг хоёр шууд хамааралтай байдаг гэдгийг судлаачид
-Залуу хосууд гэр бүл болох хүнээ хэрхэн танин мэдэж, ямар хүнийг сонгож гэр бүл болох талаас зөвлөгөө өгөхгүй юү?
-Эхлээд өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшил, үзэл бодлоо тодорхойлсон байх, бие дааж амьдрах, өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай болсон бол амьдралын ханиа сонгох талаар бодох хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн