Open iToim app
Улс төр | 3 мин уншина

С.Амарсайхан: ‘Энхсаран’ сувилал 1.3 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд авсан

С.Амарсайхан: ‘Энхсаран’ сувилал 1.3 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд авсан
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 18
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн арваннэгдүгээр сард 100 тэрбум төгрөг вакцинд тавьчих, тэгвэл бүр иргэдээ вакцинд хамруулах боломж байна гэж хэлсэн. Харамсалтай нь гаднаас зээл авч байгаад хийнэ гэсэн. Авсан зээл нь хаана ч байгаа юм. Одоо тусламжаар вакцин гуйсан улс болчихлоо. Тусламж энэ тэндээс вакцин ирэхээр тэрийг авчирсан баахан хүн болж шоуны ажил болж байна. Ногоон бүст байгаа хүмүүсийг заавал вакцинжуулаад байх шаардлага байхгүй. Та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэлгүй болоод байна. PCR шинжилгээ гэхэд 100 гаруй мянган төгрөгөөр хийдэг. Вакцинаасаа үнэтэй. Баахан хэрэгцээгүй юмнууд авчихаад түүнийгээ хэрэглэж дуусах гээд үзээд байх шиг байгаа юм. 5.1 их наяд төгрөгийн 2.4 дээр нь тайлан өгсөн, 2.7 дээр нь өгөөгүй байгаа ш дээ. Ийм их мөнгийг бүгдийг нь алга болгочихоод дээрээс нь 10 их наяд гаргана гэнэ. Ямар учиртай яасан Засгийн газар вэ. Мөнгөө гаргаад вакцинаа хурдан хийгээч ээ.
Шадар сайд С.Амарсайхан: Вакцин мөнгөндөө биш байгаа. Дэлхий нийтэд вакцины нийлүүлэлт хангалттай биш байна. Манай Засгийн газар төлөвлөгөөний дагуу вакцины татан авалтаа хийж, вакцинжуулалтаа харьцангуй эрт эхлүүлсэн. Вакцинд зарцуулах ёстой 317 тэрбум төгрөг Сангийн яаман дээр байгаа. Худалдаа арилжааны шугамаар вакцин худалдан авах яриа хэлэлцээр хийж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нөхцөл байдал нэлээд хүнд байна. Ажил хариуцсан хүмүүс хариуцлагатай ажилламаар байна. Яагаад халдвараа тавиад туучихав аа. Нэг хаалга нэг шинжилгээ үр дүнтэй болсон гэдэгтэй бид маргахгүй байгаа. Залгуулаад вакцинжуулалтаа зэрэгцүүлж хийгээд шуурхайлах ёстой байх байсан. Цөөхөн хэдэн хандивын вакцинаа хийгээд байх шиг байна. Төсвийн мөнгөө хэр зэрэг зарцуулж байна вэ. Төсвөө хэдий хэмжээний санхүүжил гаргаж хэзээ ямар хэмжээний вакцин оруулж ирэх гэж байна вэ. Цаашдаа халдвараа яаж хумих вэ. Вакцинжуулалтаа яаж хийх вэ. Хаанаа алдаа гаргаад байна вэ. Яагаад үзвэр үйлчилгээгээ нээчихэв ээ.
Шадар сайд С.Амарсайхан: Нөхцөл байдал амаргүй байгаа. Эрсдэлийг багасгахад хүн бүрийн оролцоо чухал. Засгийн газар аль болох эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэх бодлого шийдвэр гаргаж ажилласан. Өнгөрсөн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээс эхлээд хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ тодорхой болгосон. Нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварын эрсдэлийг сөрж амьдрах ёстой. Хатуу хөл хорио тогтоох амархан. Эдийн засаг харьцангуй сэргэж байгаа үед бүх хэмжээнд хорих боломжгүй. Хэрвээ халдвар тархвал хэсэгчилж хөл хорио тогтооно. Хаана, хаанаа ажлаа уялдуулах шаардлага байгаа гэдгийг нуухгүй.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: БЗД-ийн 26 дугаар хороонд яагаад гэнэт хорио цээр тогтоочихов оо. Тэнд 36 мянган хүн байгаа. Хорио цээрийн дэглэмээ бариад явчих хүмүүс амьдардаг. Хүнсний дэлгүүр энэ тэрийг нь хаачихсан, тэндэхийн айл өрх хаанаас хүнсээ авах юм бэ. Худалдаа үйлчилгээний газрыг нь хаана. Энхсаран сувилал яасан бэ, хариуцлага тооцсон уу. ХӨСҮТ чинь болохоо байлаа. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй. Сүүлдээ хүний шинжилгээ сольдог газар болсон уу.
Шадар сайд С.Амарсайхан: 26 дугаар хороонд хөл хорио тогтоохыг урьдчилан мэдэгдсэн гэж байгаа боловч бүрэн дүүрэн биш байна. Зарим шатанд алдаа гарсан. Энхсаран сувиллаас халдвар алдагдсан. Мэргэжлийн хяналтын зарим албан тушаалтай холбоотой асуудал бий. Энхсаран сувилал нэг тэрбум 300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардал гэж авсан. Энэ хүмүүстэй хариуцлага тооцож байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн