Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Монгол Улс 181 хүнд генерал цол олгосноос 90 гаруй нь амьд сэрүүн байна

Монгол Улс 181 хүнд генерал цол олгосноос 90 гаруй нь амьд сэрүүн байна
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 26
Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд гарамгай жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. Тиймээс энэ өдрийг Монгол Генералын өдөр болгон тэмдэглэж, алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбатаас яриа авсан юм.
-Та Монгол Генералын өдрийн ач холбогдол болон генерал цолны тухай тайлбарлаж өгөөч?
-Цэргийн дээд цол болох генерал цолыг алба хаасан хугацаа, чадвар, цэргийн боловсрол зэргийг харгалзан өгдөг. Сүүлийн жилүүдэд бид цэрэг, эх оронч үзлийг ихээр орхигдуулсан байдаг. Тиймээс генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлж, тэр олон алба хаагч нар дундаас хэрхэн ялгарч цэргийн дээд цолтон болсон гэдгийг нь тодруулж цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд энэ өдрийн гол ач холбогдол оршиж байгаа болов уу гэж би бодож байна.
Уг 75 жилийн түүхэнд Монгол Улсаас нийт 181 генерал төрөн гарсан байдаг. Тэднээс маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 байдаг аж. Өдгөө 90 гаруй генерал амьд сэрүүн байгаагаас 50 орчим нь гавьяаны амралтад байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 36 генерал төрийн алба хашиж, ахмад үеийнхээ уламжлалыг үргэлжлүүлэн, батлан хамгаалах өнөөгийн бодлого, чадавхыг тодорхойлж ард түмэнд цэрэг, эх оронч үзлийг суулгах ажлыг манлайлж байна.    
Сонирхуулахад Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбал 28 насандаа дэслэгч генерал болсноороо түүхэн дэх хамгийн залуу генералд тооцогддог. Харин өнөөдрийн байдлаар хамгийн залуу нь бригадын генерал 39 настай Л.Онцгойбаяр байгаа юм.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн