Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Д.Ганбат: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэрийг сольж Халамжийн яам болго

Д.Ганбат: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэрийг сольж Халамжийн яам болго
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Ингээд тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хууль гаргаж байна. Гэхдээ байсан хэвэнд нь л оруулж байна. Ажил хийж байгаа хүмүүст дарамт шахалт их байна. Хажуугаар нь шимэгчид их байна. Нэг хэсгээс нь татвар аваад нөгөө хэсэгт нь халамж нэрээр тараадаг. Нийгмийн даатгалын шиимтгэлээ бүр багасгачихвал яадаг юм. Монгол эрэгтэй хүн 62 нас хүртлээ ажиллаж байна. Гэтэл эрэгтэй хүний дундаж наслалт нь 65.2 байна. Гуравхан жил тэтгэвэр авч байна. Нийгмийн даатгал гээд асар их мөнгө төлдөг. Гэтэл үүний ашиг шим өөрт нь, гэрт бүлд нь хүрдэггүй. Өнөөдөр хоёр хүний нэг нь ядуу болчихлоо. Манжийн үеийн бодлого явуулаад байна уу, яагаад байна. Нүд хуурсан хуурамч байдлаар асуудалд хандаад хоёрхон хувийг багасгаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэрийг сольж, Халамжийн яам болго. Ажил хийдэг хүн байхаа болилоо. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг дэмжиж байгаа ч юм алга. Гурван хувийн хүүтэй зээл шаардлагатай хүмүүстээ очоогүй юм шиг байналээ. Халамжийн бодлого явуулах, ингэж санал авах амархан. Гэхдээ улс орныг өөд нь татах хэцүү шүү.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Бид өнгөрсөн дөрвөн жилээс эхлээд нийгмийн даатгалын тогтолцоог үндсээр нь өөрчлөх ажил руу шуурхайлан орсон. Иргэдээ ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж дууссан. Хуулийн төсөлд таны яриад байгаа тэтгэвэр тогтоолгохдоо сонголттой байх, гэр бүлд нь өвлөгддөг, хувийн тэтгэврийн тогтолцоотой байх шинэчлэл туссан. Цар тахлын хүнд үед 8.5 хувь хэвээр нь үлдээх буюу хоёр хувиар бууруулах хуулийн төслийг оруулж ирсэн.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн