Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Их, дээд сургуулиудаас ШУТИС-ийн төлбөр хамгийн өндөр хувиар нэмэгджээ

Их, дээд сургуулиудаас ШУТИС-ийн төлбөр хамгийн өндөр хувиар нэмэгджээ
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 9
Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлджээ. Энэ жил улсын хэмжээнд 140 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцана. Тэдэнд сургалтын төлбөр нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн өмнөх хичээл сонголтыг явуулдаг. Уг хичээл сонголтыг хийхдээ сургалтын төлбөр бүрэн төлөхийг шаарддаг. Гэвч сургалтын төлбөр жил бүр нэмэгддэгээс болж оюутнуудын тооцоолсон дүнгээс өндөр болж, үүнээс болж зарим оюутан сургалтын төлбөрөө олохын тулд жилийн чөлөө авч, ажиллах тохиолдлууд цөөнгүй гарч байна.
Иймд 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдсөн болохыг танилцуулж байна.
ШУТИС-нэг кредитийн үнэлгээ
Шинээр элсэн орж байгаа оюутнуудын төлбөрийг салбар сургуулиар нь салгавал Барилга архитектурын сургууль-138,016 төгрөг
-Геологи уул уурхайн сургууль-138,016 төгрөг
-Механик техникийн сургууль- 138,016 төгрөг
-Мэдээлэл холбоо технологийн сургууль-138,016 төгрөг байна.
Харин 2019-2021 онд элссэн оюутнууд 105,056 төгрөгөөр нэг кредитийг тооцож төлөх юм. Гэтэл өмнөх хичээлийн жилд нэг кредит цагийн үнэлгээ 79-90 мянган төгрөг байсан бол энэ жилийн 138 мянга болж өссөн нь нэг кредитийн 59 мянган төгрөгөөр өссөнийг харуулж буй.
МУИС-нэг кредитийн үнэлгээ
-МУИС-ийн нэг кредитийн үнэлгээ ерөнхий суурь хичээл 98,600 төгрөг. Харин мэргэжлийн суурь болон бусад хичээлийн төлбөр  100,700-120,800 төгрөгийн хооронд байна.
СЭЗИС/санхүү эдийн засгийн их сургууль/-нэг кредитийн үнэлгээ
СЭЗИС-д суралцагчид тухайн мэргэжлээсээ хамаарч 126-132 кредит хичээл үздэг. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрүүдийн нэг кредит хичээлийн төлбөр 185 мянган төгрөг болсон байна. Харин өнгөрсөн хичээлийн жилд нэг кредитийн төлбөр 163 мянга байсан бол өдгөө 12 хувиар өсчээ.
АШУҮИС- нэг кредитийн үнэлгээ
-Тус сургуулийн нэг кредитийн үнэлгээ хамгийн бага нь уламжлалт анагаах ухааны 40700 төгрөг бол эмзүйч, хүний их эмч, шүдний эмч зэрэг бусад мэргэжлүүд хамгийн өндөр 117610 төгрөг байна. Сургуулийн хэмжээнд хөтөлбөрөөс хамааран 1.5-4.1 сая төгрөгийн төлбөртэй байгаа аж.
МУБИС-нэг кредитийн үнэлгээ
МУБИС нь тухайн суралцагчийн хэдэн кредит үзэж байгаа болон ямар хичээл үзэж байгаагаас хамаарч нэг кредитийн төлбөр 78-96 мянган төгрөг байна. Мөн тус сургууль нь өмнөх жилийнхтэй ижил байгаа бөгөөд нэмэгдээгүй аж.
СУИС
Тус сургуулийн төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Сургалтын хөтөлбөр ангиас хамаарч сургалтын төлбөр өөр өөр байх ч дунджаар 4.5 сая төгрөг гэдгийг тус сургуулиас мэдээллээ.
Ийм төрийн өмчит сургуулиудын дийлэнх нь одоогоор сургалтын төлбөрийг нэмээгүй байгаа ч нэмсэн зарим сургууль нь нэг крепитийн төлбөрөө тавин мянган төгрөгөөр нэмжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн