Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо

Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 29
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсдээ амжилт гаргасан эрхмүүдэд гавьяат бол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо.
Ж.Чинбүрэн нь элэгний мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эмч бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулгах, тайрах хагалгааг амжилттай хийж, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж,  Монгол Улсыг хавдрын өвчлөлгүй болгох цаашдын үйлсэд нь амжилт хүслээ. 
undefined
ХСҮТ-ийн захирал, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн сэтгэгдлийг сонслоо.
Тэрээр “Энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр монголчуудынхаа дэмжлэгтэйгээр төрийн эрхэм шагналыг авсандаа их баяртай байна. Намайг дэмжиж байсан аав, ээж, найз нөхөд, мэргэжлийн минь луужин болсон багш нартаа баярлалаа. Дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэдэд хүргэж, ард иргэдийг өвчин зовлонгүй байлгахын төлөө ажиллаж буй хамт олны минь зүтгэлийг надаар төлөөлүүлэн шагнал олгож байгаа явдалд баяртай байна. Бид 2019 онд эрүүл мэндийн хуульд хорт хавдар гэх өвчнийг эрт илрүүлэх тухай заалт оруулж өгсөн явдал нь ирээдүйд монголчууд өвчин зовлонгүй байх, эрт үед нь эмчлэх боломжийг бүрдүүлж байгаа маш том алхам. Бид эмнэлгийнхээ орон зай талбайгаа нэмэгдүүллээ, төсөв нэмэгдэж, иргэдэд хангалттай үйлчилгээ хүргэхэд нөлөөлж байгаад баяртай байна. Ингээд салбарынхаа хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн