Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Гүүрэн гарц барихтай холбоотой түр замын маршрут өөрчлөгджээ

Гүүрэн гарц барихтай холбоотой түр замын маршрут өөрчлөгджээ
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 12
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барихтай холбоотойгоор долоон  байршилд түр зам барьсан ч дараахь таван байршлын түр замыг ашиглахаар болжээ. Тодруулбал:
1. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр зам  2. Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53 км түр зам  3. Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32 км түр зам 4. Хүннүгийн гудамж – Саруул хотхон – Соёолжийн гүүр 0.32 км авто зам 5. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох түр гүүр, холбоос зам
Дээрх авто замуудын нэгдүгээр эгнээнд автомашинууд зогсож, хөдөлгөөнд саад болж байгаад иргэд бухимдалтай байгаа аж. Тиймээс Нийслэлийн шуурхай албанд ирүүлсэн гомдлын мөрөөр Наадам центрийн баруун талын зам дээр очиж, нэгдүгээр эгнээг чөлөөлсөн байна. Тус замын зүүн урд, мөн баруун хойд талд, 100 метр зайд төлбөргүй авто зогсоолууд байгаа учраас зорчих хэсгийг эзлэн автомашинаа байршуулж, зохиомлоор түгжрэл үүсгэхгүй байхыг Нийслэлийн авто зам хөгжлийн газраас анхаарууллаа.  
 
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн