Өнгөрсөн амралтын өдрөөр Сирийн Илбид муж орчмоор нисэж явсан Оросын агаарын хүчний СУ-25 байлдааны нисэх онгоцыг босогч Тархир Аль Шам бүлэг сөнөөсөн тухай Батлан хамгаалах яам мэдээлжээ. Мөн амьд үлдэн шүхрээр буусан нисэгчийг газардсан даруй гал нээн хөнөөсөн байна. Нисгэгч амиа алдах хүртлээ босогчидтой тэмцсэн бөгөөд түүнд ердөө гучин сумтай гар буу байжээ.
Халдлагын дараа Оросын талаас Тархир Аль Шам бүлгийн үүрийг бөмбөгдөж, гуч орчим босогч амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр онгоцыг сөнөөснөөс ердөө хэдхэн цагийн дараа Оросын талаас агаарын 100 гаруй довтолгоо хийж, зэвсэгт бүлэглэлийг бүрэн устгасан аж. Түүнчлэн Сирид 2000 цэрэг оруулах асуудал яригдаж эхлэв. 2017 онд Путин Сириэс цэргээ гаргах болно хэмээн мэдээлж байв.
Энэ асуудал нь өнгөрсөн долоо хоногт болсон Сочи-гийн конгресс уулзалтын үер Орост айлчилсан Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадынгийг оросын ард иргэд эсэргүүцэн жагсаал гаргаж байсан хүнд байдлыг улам дэврээсэн үйл явдал болов. Оросын иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан Сирийн эсрэг дорвитой бодлого явуулахгүй буйд бухимдан 2016 оноос ОХУ-Сирийн кампанит ажлыг цуцлах хэрэгтэй хэмээх үзлээ хүчтэй илэрхийлж байна.
Эх сурвалж: Russia today, express.com