Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Эцэг, эхчүүд хүүхдэдээ хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь сөрөг үр дагавар авчирдаг

Эцэг, эхчүүд хүүхдэдээ хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь сөрөг үр дагавар авчирдаг
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 8
Хэт их бөөцийлүүлдэг хүүхэд байдаг. Аав ээж бүх зүйлийг хүүхдэд зааж өгөх ба өмнө яваад замд таарсан саадыг нь зайлуулж, засаж өгдөг гэсэн үг юм.
Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд хүүхдэд учирч болох эрсдэл, аюулыг улам ихэсгэдэг ба хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван гарах сэтгэл болон биеийн чадварыг нь зохиомлоор багасгадаг.
Хүүхдийг багаас нь өмнөөс нь хооллоно, үүрэг хариуцлага хүлээлгэхгүй, ямар нэг эрсдэлээс үргэлж хамгаална, “битгий” гэж үргэлж сануулах ба бусдад үл найдаж болно гэсэн хандлагатай. Мөн томрох тусам нь танихгүй хүн аваад явна гэж байнга сануулах, анги хамт олон үеийхнээс нь өмөөрөх, багш нартай хэл ам хийх гэх мэтээр харилцдаг.
Энэ мэт аав ээжийн хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадваргүй болгож өсгөх эрсдэлтэй байдаг.  Бага насны хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас байдаг ба энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээд хүнд болж эхэлдэг. Ер нь том болсон хойноо бусадтай харилцахдаа болон бодол санаагаа илэрхийлэх гэхээр айдастай болдог.
Үүнээс гадна аав ээжүүд хүүхдийг хайрлаж байна гээд хэт магтах, хэт шүтэх хандлага гаргадаг. Ингэх тусам хүүхэд өөрийгөө бурханаас дээгүүр үзнэ. Ийм аав ээж өөрсдөө сул дорой, чадваргүй байх талтай. Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг ба хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг. Томрох тусмаа ийм хүүхэд дийлдэхгүй, засал авахад хүнд болдог.
Хэрэв танд ийм хандлага ажиглагдах юм бол мэргэжлийн хүний зөвлөгөөг аваарай.
Сэтгэл зүйч
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн