Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

'Чингис' зочид буудлын урд газрыг 'Хурд' групп авчээ

'Чингис' зочид буудлын урд газрыг 'Хурд' групп авчээ
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 14
Сансарын туннель, Имарт дэлгүүрийн чанх урд байрлах "Чингис хаан" зочид буудал 1990-иэд оны үед төрийн болон гаднын зээл тусламжаар баригдаж, 1997 онд Сангийн яам, Өмч хувьчлалын комисс зөвшилцөн уг зочид буулдыг хувьчилсан байдаг. Тухайн үед хувьчлалын тендерт хэд хэдэн компани өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн С.Батболдын хувь эзэмшилтэй Алтай трейдинг ХХК шалгарч байжээ. Алтай трейдинг /Одоогийн нэр Алтай Холдинг/ компани "Чингис хаан" зочид худалдан авснаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэр орчмын газар эзэмших эрх ч мөн Алтай трейдинг компанид байдаг ажээ.
Тэгвэл  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд3 групп Чингис хаан зочид буудлын зарим хэсгийг худалдан авсан нь гэх яриа бизнесийнхний дунд яригдаад удаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Чингис хаан” зочид буудлын урд газрыг “Хурд" группт шилжүүлж, хоёр компанийн дунд наймаа явсан нь үнэн аж. "Хурд" групп Чингис зочид буудлын урд газар дээр 20 гаруй давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга барих ажилдаа ороод байгаа юм байна. 
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн