Open iToim app
Хөндөх сэдэв | 1 мин уншина

Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт зөрчлийн хэрэг нээжээ

Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт зөрчлийн хэрэг нээжээ
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 9
Холимог тулаанч З.Шинэчагтага, Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан хийх болсон талаар өчигдөр /2022.06.08/ мэдээлэл хийсэн юм.
Тэд мэдээллийн хурлын үеэр ус цацах, ундаа авч шидэх зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргасан билээ. Тиймд Цагдаагийн ерөнхий газраас уг үйлдлийг зөрчлийн шинжтэй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг, шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ “Хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байна” гэж үндэслэлээ тайлбарласан байна. 
Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дахь зүйл заалтыг дурдвал танхайрах болон хүний биед халдах гэмт хэрэг бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн