Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Д.Нарангэрэл: Халдварын тархалт удаан хугацаанд үргэлжилнэ гэдгийг анхааруулж байна

Д.Нарангэрэл: Халдварын тархалт удаан хугацаанд үргэлжилнэ гэдгийг анхааруулж байна
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 8
Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 212 улс оронд өвчлөл бүртгэгдсэн. АНУ, Франц, Герман, Турк, Швейцар, Итали, Иран, Испани зэрэг оронд өвчлөл хурдацтай тархаж байна. Сүүлийн үед Япон улсад халдвар эрчтэй нэмэгдэж байгаа. Түүнчлэн ОХУ-д халдвар тархах эрсдэл өндөр байна. Ялангуяа Эрхүү, Буриадын нутгаар өвчлөл нэмэгдэж, нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн 59 тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн хүн бүрэн эдгэрч, ажиглалтад шилжсэн. Үлдсэн 11 нь ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Өнгөрсөн 24 цагийн дотор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тусгаарлалтад 1484 хүн байна. Өнөөдөр 92 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 300 гаруй эмч иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байна.
Яг одоо 37 орны эрүүл мэндийн сайд нар цахим хурал хийж байна. Үүнд тархалт эрчтэй байна. Цаашид удаан хугацаагаар явагдах магадлалтай байна гэдгийг онцолжээ. Нийт 37 орныг өвчлөлийн байдлаас хамаарч гурван бүлэгт хуваасан байна. Нэгдүгээрт, зөөвөрлөгдөн орж ирсэн орнууд, хоёрдугаарт, дотооддоо тархалттай орон, гуравдугаарт хүн амын дунд өргөн хүрээнл тархсан орнууд гэж хуваажээ. Манай орон нэгдүгээр бүлэгт орж байгаа. Европ болон Азийн орнуудаас хоёр дахь давлагаа ирж байна. Тиймээс тохиолдлыг эрт илрүүлж шинжлэх, бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Үүнд эв нэгдэл, хамтын ажиллагаа чухал. Өвчин нам, үзэл бодол, нас хүйс ялгахгүй учраас улс орнууд хоорондоо хамтран ажиллаж байж энэ цар тахлын ард гарна гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Н.Цогбадрах: Иргэд тайвшран маск зүүхээ больж, гадуур сэлгүүцэж байна
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрээр “Өнгөрсөн хугацаанд 150 удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, 11 мянган гаруй хүнд үйлчиллээ. Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 522 зорчигч, мөн нисэх багийн эд хэрэглэл, ачаа тээш, онгоц, автобусанд халдваргүйжүүлэлт хийсэн. Иргэд халдварыг гадагш нь тархаахгүй таслан зогсоож байгаад тайвшран маск зүүхээ больж байна. Гадуур их сэлгүүцэж байна. Тоглоомын талбайд хүүхдүүд ихээр тоглож байна. Залуучууд орой үдэш их зугаалж байна. Бид нэг орон халдвартай байхаас эхлээд арга хэмжээ авч, хамтдаа хэрэгжүүлсний үр дүнд зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай байна. Энэ хоёр дахь давалгааны үед анхаарал сэрэмжээ сулруулж, хариуцлагагүй байвал өвчлөл тархах өндөр эрсдэлтэй юм” гэлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах: “Өнгөрсөн хугацаанд 150 удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, 11 мянган гаруй хүнд үйлчиллээ. Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 522 зорчигч, мөн нисэх багийн эд хэрэглэл, ачаа тээш, онгоц, автобусанд халдваргүйжүүлэлт хийсэн. Иргэд халдварыг гадагш нь тархаахгүй таслан зогсоож байгаад тайвшран маск зүүхээ больж байна. Гадуур их сэлгүүцэж байна. Тоглоомын талбайд хүүхдүүд ихээр тоглож байна. Залуучууд орой үдэш их зугаалж байна. Бид нэг орон халдвартай байхаас эхлээд арга хэмжээ авч, хамтдаа хэрэгжүүлсний үр дүнд зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай байна. Энэ хоёр дахь давалгааны үед анхаарал сэрэмжээ сулруулж, хариуцлагагүй байвал өвчлөл тархах өндөр эрсдэлтэй юм” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн