Open iToim app
Бүтээгч | 1 мин уншина

18 настай охины урласан монгол брэнд

18 настай охины урласан монгол брэнд
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 9
Монголд сар шинийн баяраар нэг айл дунджаар 200.000 төгрөг бэлгэнд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гэтэл энэ мөнгө Монголын эдийн засгийг эрчимжүүлэх биш Эрээний эдийн засгийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулдаг. Учир нь Цагаан сараар бид ямар үйлдвэрийн, аль улсад үйлдвэрсэн бэлэг сонгохоос шалтгаалаад түүнд зарцуулагдсан мөнгө тухайн улсад татвар болж үйлдвэрийг нь өргөжүүлэн, тухайн улсын иргэнийг орлоготой, ажилтай болоход хувь нэмэр оруулдаг. Нэг үгээр хэлбэл, бидний Эрээний бэлэг худалдан авсан мөнгө Хятадын үйлдвэрийг өргөжүүлж, тус улсын татварт орлого оруулж, хятад хүнийг орлоготой болгодог. Тиймээс танд Эрээний бэлгээс илүүтэйгээр эх орныхоо үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулж, Цагаан сарын бэлгэндээ сонгох нэгэн монгол бэлгийг санал болгож байна.
Энэ бол 18 настай монгол охины хийдэг арьсан бугуйвч, пинал, зүүлтний багц. Түүнийг Г.Мандах гэдэг бөгөөд МУИС-ийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан. Гарын доорх материал ашиглан энэхүү урлалуудаа хийж эхэлжээ. 
Г.Мандах бүтээгдэхүүнээ зараад олсон мөнгөөрөөр сургалтын төлбөрөө төлж, өөрийнх нь төлөө хөдөлмөрлөж байгаа аав, ээжийнхээ ачааг бага ч боловч нимгэлэх зорилготой аж. Харин түүний алсын зорилго бол ДэМаМи  брэндээ өргөжүүлэн өөрийн гэсэн урлантай болох ажээ.  
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн