Open iToim app
Бусад | 1 мин уншина

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтад элсэлт авна

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтад элсэлт авна
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 31
Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна гэж хуульд заасан билээ.
Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулдаг. 
Тэгвэл дөрвөн жилийн турш чадварлаг ажилтан бэлдсэн "Азтай ирээдүйн эзэд" сургалтын төвийн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан" бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Тус сургалтын төв нь энэ хугацаанд 600 гаруй ажилтан бэлтгэж, ажилд зуучлаад байна. Мөн байгууллагын нийт ажилтны сургалтыг 300 удаа зохион байгуулсан. "Алтайн хүдэр" ХХК, "Таван толгой" ХК", "Саруул шилтгээн" ХХК, "Хурд групп" ХХК зэрэг уул уурхай, барилгын компаниудад сургалтаа зохион байгуулсан байна. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн