Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 1-ээс нэмэгдүүлж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан аж. Тэгвэл өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно гэх тайлбарыг АТҮТ-өөс гаргасан байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ ингэж нэмэгджээ.