Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн гэж билгэшээдэг

Ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн гэж билгэшээдэг
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 5
Хаврын дунд сар буюу билгийн толооллын битүүнд ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна. 
Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас уг хааны нэрээр нэрлэх болсон түүхтэй. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, шинээр хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тохиромжтой, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс бүтэх нигууртай гэж билгэшээдэг байна. Мөн энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж идээ ундааныхаа дээжийг өргөж , газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулж буян хийхэд сайн өдөр.
Сүсэгтэн олон нас барагсдын газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтдыг баярлуулбал хийсэн буян нь мянга, түм болж арвиждаг байна. Эл өдөр хөрс шороо хөндөхгүй байх, газар ухаж сэндийчихийг тэвчих хэрэгтэй ажээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн