Open iToim app
Парламент | 2 мин уншина

Б.Энхбаяр: Ёс зүйгүй даргатай байнгын хорооны гишүүн байх ёс суртахуун надад байхгүй

Б.Энхбаяр: Ёс зүйгүй даргатай байнгын хорооны гишүүн байх ёс суртахуун надад байхгүй
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 24
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс нэрийг нь хасч өгөх хүсэлтийг хүргүүлсэн байна. Учир нь, Ёс зүйгүй даргатай байнгын хорооны гишүүн байх нь өөрөө ёс  суртахуунгүй үйлдэл хэмээн тайлбарлажээ. 
Үүссэн асуудлыг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УБТЗ-ын нэр бүхий удирдлагууд, тэр дундаа УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Б.Цогтгэрэл, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг нарыг ажилдаа хариуцлага алдаж, цар тахлын үед олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулсныг буруутгаж, зарим хууль  бус үйлдэлд нь шүүмжлэлтэй хандсан юм. Үүний хариуд нэр дурдсан албан тушаалтнууд дээрх шүүмжлэлийг эсэргүүцэж, УИХ-д шүүмжлэлтэй хандаж байгаа сошиалаар илэрхийлсэн. Түүнчлэн, гишүүдийн шүүмжлэлтэй хандсан асуудал нь УБТЗ-ын 16 мянган ажилтны нэр хүндэд халдсан ёс зүйгүй үйлдэл гэж УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн Үйлдвэрчний эвлэлээс үзэж, гишүүдийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандсан байна. 
Харин Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УБТЗ-д хариу албан бичиг явуулахдаа УИХ-ын танхимд УБТЗ-ын талаар шүүмжлэл хэлсэн гишүүдийг ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргасан, түүнд хариуцлага тооцсон мэтээр бичсэн нь Монгол Улсын хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, ёс зүйгүй, хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний тангаргийнхаа эсрэг үйлдэл гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үзэж, УИХ-ын даргад ханджээ. 
Хамгийн гол нь байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүн Б.Энхбаяртай биечлэн уулзаагүй, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээгүй байж байнгын хорооны дарга бие даан шийдвэр гаргаж, албаны бүрэн эрхээ хэтрүүлэх нь өөрөө ёс зүйгүй төдийгүй, Эрүүгийн хуулиар хориглогдсон үйлдэл гэж Б.Энхбаяр гишүүн үзсэн байна. Тиймээс тэрээр ёс зүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнээс өөрийнх нь нэрийг хасахыг УИХ-ын даргаас хүсчээ.
Түүнчлэн, УБТЗ ХНН, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын ойрын төрөл садны үүсгэсэн сүлжээг шалгах ажлын хэсгийг ойрын хугацаанд УИХ-аас байгуулж өгөхийг хүссэн байна. 
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн