ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жекоб Зума улсынхаа нэгдсэн хурлын өмнө суудлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр сүүлийн хоёр жилийн дотор хорь гаруй авлигын хэрэгт холбогдоод байсан бөгөөд түүний Африкийн Үндэсний Конгресс намын гишүүд сүүлийн хоёр сарын турш суудлаа өгөхийг шаардаад байсан нь өнөөдөр албан тушаалаасаа буухад хүргэжээ.
Жекоб Зума албан тушаалаа өгч буйгаа мэдэгдэх үедээ “Зума олон талын шахалтаас үүдэн суудлаа өгч байна. Гэхдээ энэ нь би намын шийдвэр, олон төрлийн гэмт хэргийн гүтгэлгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм” гэжээ.
2009 оноос хойш ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашсан Зума болоод түүний эргэн тойрныхны хөрөнгө чинээ нь улсын төсвийн тавин хувьтай тэнцдэг гэх мэдээлэл ч гарч байв. Түүнийг огцрохоо мэдэгдсэний дараагаар цагдаа нар түүний ойрын зөвлөхийн гэрт нэгжлэг хийжээ.
Одоогоор Өмнөд Африк улс эдийн засаг болоод байгаль орчны хүнд асуудалтай нүүр тулаад байгаа бөгөөд нийслэл хот Кэйп Таун нь ердөө 60 хоногийн усны нөөцтэй болсноо зарлаад буй билээ. Таван сая иргэнтэй Кэйп Таун нь тивийнхээ хамгийн өндөр хөгжилтэй хотод тооцогддог байсан ч одоо мөхлийн ирмэг дээp байна.
Ерөнхийлөгчийн албыг одоо дэд ерөнхийлөгч Сирил Рамафоза түр хугацаанд хаших төлөвтэй байгаа аж. Шинэ ерөнхийлөгч сонгох сонгууль 2019 онд болно.