Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

ОБЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан дараах 17 арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ

ОБЕГ: Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан дараах 17 арга хэмжээг яаралтай  хэрэгжүүлнэ
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 13
Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлэхээр болсон билээ.
Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж  дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар болсныг мэдээллээ. 
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж шуурхай штаб байгуулж ажиллана.
2. Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.
3. Шинэ коронавирус бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох.
4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах.
5. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх.
6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах.
7. Цагаан сарын сурталчилсан зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явуулахыг өнөөдрөөс хориглох.
undefined
8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх.
9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах.
10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага  хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.
11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох.
12. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх.
13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох.
14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах.
15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах.
16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх.
17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн