Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Засгийн газар: 21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ

Засгийн газар: 21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгаж, 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэлээ
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 30
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцсэн байна. Харин коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой гурван шийдвэр гаргасан байна. Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Нэгд, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн хугацааг Улаанбаатар хотоос бусад 21 аймагт гуравдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг УОК-оос оруулсан. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд байсан зэрэглэл юм. Тодорхой үйл ажиллагаа хийж болдог. Бүх төрлийн үйлдвэр үйлчилгээний салбараа хэвийн горимд шилжүүлж болно. Халдвар гаралгүй нэлээд олон хоног болж байгаа учраас 21 аймгаа эрүүл халдваргүй бүс болж байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гурван сарын хугацаагаар сунгана. Улаанбаатар хотоос гадна зургаан аймгийн есөн суманд халдвар гарсан. Халдвар бүртгэгдсэн зургаан аймгийн хувьд хамгийн багадаа 14, дээд тал нь 43 хоног халдвар бүртгэгдээгүй учраас халдваргүй бүс болж, голомтыг хумьсан гэж үзэж байгаа. Одоо ганцхан Улаанбаатар хотод л бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байна. 
Хоёрт, 20 боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-н хүртэл зогсоохоор сунгасан. Хилийн боомтууд дээр өнгөрсөн нэг сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн дэглэм, арга хэмжээ хэвийн үргэлжилнэ гэсэн үг.
Гуравт, дотоодын  халдварын улмаас тусгаарлах байранд байгаа иргэдийн байр хоолны зардал, мэргэжлийн албан хаагчдын байр хоолны зардлыг шийдсэн. 212 олон нийтийн цагдаагийн цалин, ШӨХТГ-ын илүү цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хөлс, хамгаалах хувцас хэрэглэл гээд байгууллагуудаас ирсэн зардлыг шийдсэн. Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн