Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Авто засварын газар гарсан галыг унтрааж дууслаа

Авто засварын газар гарсан галыг унтрааж дууслаа
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 5
Баянбүрдийн тойргийн зүүн талд байрлах авто засварын газарт гарсан галыг шуурхай унтрааж дууслаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэврт Баянбүрдийн тойргийн зүүн талд байрлах "WIN" авто засварын газарт гарсан гал түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, хоёрдугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллан 15 минутад галыг унтраасан байна. 
Галд хоёр автомашин, нэг мотоцикл өртөж шатсан бөгөөд залгаа байрлах авто угаалгын газар, арматизор засварын газрыг галд өртөхөөс хамгаалж ажилласан байна. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээч нар ажиллаж байна.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн