Өдөр бүр 30 минут дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед тустай гэж судлаачид зөвлөдөг. Тэгвэл өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс үл хамааран удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух нь эрт үхэлд хүргэх аюултайг АНУ-ын Дотоод Эрхтэн Тогтолцооны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны баг 8000 гаруй насанд хүрэгчдэд ажиглалт, шинжилгээ явуулахад хүн хэдий хугацаанд хөдөлгөөнгүй байхаас хамааран биеийн идэвхтэй эсүүд үхжих эрсдэл нэмэгддэг аж. Ингэхдээ 30 минут ба түүнээс бага хугацаанд хөдөлгөөнгүй суудаг насанд хүрэгчдийн өвчлөх эрсдэл бага байжээ. Судалгаанаас үндэслэн АНУ-ын Эрүүл Мэндийн байгууллагууд “Бага сууж, их хөдөл” уриалгыг дэвшүүлж, “30 ба 5” буюу 30 минут тутам 5 минутын хөдөлгөөн хийхийг баримтлал болгон, хөнгөн дасгал хийж, компьютер цахилгаан хэрэгсэлтэй харьцдаг бол нүдээ амраах зэргээр амралт авахад л эрүүлжих боломжтойг зөвлөжээ.
Байнга суугаа ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Тухайлбал:
-Бодисын солилцоо удааширдаг
Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаас биеийн өөх тос хайлуулах процесс суларч, цусны эргэлт удаашран, инсулин ялгаралт багасна.
Удаанаар суух нь нурууны үеүдэд их даралт үзүүлдэг тул толгой урагш бөхийж, даралтыг мөрөнд шилжүүлэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл бөгтөр болдог гэсэн үг.
-Сээр нурууны гэмтэл авах
Хөдөлгөөнгүй суухад нурууны доод хэсэг болон булчин шөрмөсөнд маш их даралт өгч гэмтээдэг байна.
Компьютерийн ард удаан хугацаагаар суух, олон цагаар интернэт ашиглах нь аажмаар нийгмийн идэвхийг бууруулж, сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг байна. Сэтгэл хөдлөл багасаж, бусдаас аль болох зай барьдаг болно.
Сэтгэлийн амар амгалан гэдэгт өөрийгөө болон бусдыг зөв үнэлж дүгнэх, өөртөө итгэлтэй байх, амьдралаа зөв залуурдах, туйлын зорилготой байх, өөрийгөө хөгжүүлж, илэрхийлж сурах гэсэн цогц ойлголтууд багтдаг.
-Ганцаардал болон депресст орох
Компьютер удаан ашиглах нь амьд харилцаа үлэмж багасаж, яваандаа ганцаардал гутралыг мэдэрч эхэлдэг. Мөн гадаа гарах нь цөөрснөөр витамин D-ийн дутагдалд орж сахарын өвчин, хавдраар өвчлөх магадлал ихэснэ.
-Бодисын солилцооны хам шинжээр өвдөх
Хөдөлгөөнгүй удаан сууснаар висцерал өөхлөлт буюу бүслэхийгээр таргалах явдал нэмэгдэж, биеийн эд эс инсулинд дасан зохицохоо болино. болон клиникийн олон эмгэг үүсгэж, зүрх судасны өвчинд нэрвэгдэх аюултай.
Удаан хугацаагаар буруу сууснаас ууц нуруунд ирж байгаа даралт яваандаа архаг өвчний голомт болдог.
Хүн сууж байх үед булчин шөрмөс ердийнхөөс бага ажиллах тул элчлэг шатаах процесс ч удааширна. Энэ нь яваандаа илүүдэл жингийн асуудалд хүргэнэ.
Хөдөлгөөний дутагдлаас болж хүн цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чаддаггүй учир инсулинд мэдрэг чанарыг бууруулдаг.
Хөдөлгөөний дутагдал мөн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судалгаанаас үзвэл ялангуяа эмэгтэйчүүдэд суугаа ажил маш хортой бөгөөд хөх, өндгөвч, умайн хорт хавдрын нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Ширээний ард, жолооны ард, эсвэл зурагтын ард удаан хугацаагаар суух нь эрчүүдийн хувьд ч гэсэн аюултай. Их суудаг хүмүүс зүрх судасны өвчинд илүү өртөмтгий 64 хувь нь судалгаагаар тогтоогджээ.
Хэд хэдэн төрлийн судалгааны үндсэн дээр эрдэмтэд суугаа ажилтай хүмүүсийн нас баралтын хувь 6.9 хувиар өндөр байдгийг тогтоожээ. Товчхон хэлбэл, та эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай бол, удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух нь байдлыг улам л хүндрүүлнэ гэсэн үг.