Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Ашгийн төлөө шимийн архи үйлдвэрлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна. Уг зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дуусах хугацаанаас нь гурван жилийн хугацаагаар сунгаж болно.
-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бол түүний хугацааг дуусахаас гурван сар, түүнээс багагүй хугацааны өмнө хүсэлтээ гаргах бөгөөд уг хугацааг баримтлаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
-Татварын байгууллагад татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
-Татварын өрөө хоёр ба түүнээс дээш удаа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлнэ. Зөрчлийг арилгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээнэ. Харин арилгаагүй тохиолдолд хүчингүй болгоно.
-Гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 2 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
-Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, тухай бүр таван жилийн хугацаагаар сунгана.
-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
-Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл олгож болно.
-Согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглоно.
-Согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
-Дараах өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр.
-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглоно.
-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.
-Үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.
-Хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
-Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
-Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
-Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулахыг хориглоно.
-Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааг зээлээр худалдах, түүгээр зээлээр үйлчлэхийг хориглоно.
-18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг сурталчлахыг хориглоно.
-Согтууруулах ундааг сурталчлахад хорин нэгэн насанд хүрээгүй хүн оролцуулах болон түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургахыг хориглоно.
-Стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллага үнэ төлбөргүйгээр, саадгүй хүлээн авч, нийтэд түгээх үүрэгтэй