Шуурхай зар мэдээ сонинд "Аав зарна" гэх зар хэвлүүлсэн асуудал нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж, хуулийн байгууллага ямар зорилготой ийм мэдээлэл тараасныг шалгасан юм. Шалгалтын явцад "Аав зарна" гэх зар нь киноны сурталчилгаа байсныг тогтоосон байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арга хэмжээ авч ажилласан байна. Тодруулбал, "Аав зарна" зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул 5.000.000 төгрөгөөр торгосон байна. Иргэдийг төөрөгдүүлсэн ийм зар тавих санаачилга гарган хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж, уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана гэдгээ ШӨХТГ-аас мэдээллээ.