Сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Дейл Карнеги “Яаж санаа зовохоо больж тайван амьдарч эхлэх вэ” номондоо уйтгар гунигт байдлыг 14 хоногийн дотор үгүй хийх Альфред Адлерийн жорыг санал болгож олон жишээ баримтаар баяжуулжээ. Энэ жор тун энгийн бөгөөд түүний санааг тоймлон хүргэе.Орчин тойрныхондоо анхаарал тавьНэрт сэтгэл судлаач Альфред Адлер, “Миний зөвлөсөн жорыг хэрвээ та мөрдөж чадвал 14 хоногийн дотор уйтгар гуниг, сэтгэлийн зовлон шаналлаасаа илааршиж чадна” хэмээн өвчтөнүүддээ хэлдэг байжээ. Энэ жор бол ердөө “Өдөр болгон та хэн нэгэнд ямар нэгэн тааламжтай зүйл яаж хийх билээ гэж бодохыг хичээх” юм. Ойр тойрныхныгоо сонирхдоггүй хүн л амьдралдаа асар их бэрхшээлийг амсч эргэн тойрныхондоо хор хөнөөл авчирч байдаг гэж тэр үздэг байжээ. Чухамхүү иймэрхүү хүмүүсийн дундаас л өөдгүй гэсэн тодотголтой хүмүүс төрөн гардаг байна. Орчин тойрныхоо хүмүүсийн дунд ажиллаж чаддаг байх, хүнд талархаж чаддаг байх, хайр сэтгэл, гэр бүлийн түшиг тулгуур байх ёстой гэдэг шаардлага хүмүүсийн өмнө тавигддаг.Харин Иелийн их сургуулийн профессор Уильяам Фелст хэрхэн, яаж гэдэг асуултад тодорхой хариулсан байна. Тэрээр хэлэхдээ, “Зочид буудал, дэлгүүр, үсчин зэрэг газруудад би явахдаа хүмүүст заавал нэг аятайхан үг олоод хэлчих гэж хичээдэг. Ялангуяа тухайн хүний ялгарах чинхүү үнэн, сайхан шинжийг олж тэмдэглэхийг хичээж, түүнийг үйлчилгээний машин биш хүн гэдгийг мэдрүүлэхийг зорьдог. Зарим дэлгүүрийн худалдагчийн үс үнэхээр сайхан засалттай бол түүнд хэлэх л хэрэгтэй.