Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Хамгийн залуу донор О.Ганбаяр таван жилийн хугацаанд 12 литр цус хандивлажээ

Хамгийн залуу донор О.Ганбаяр таван жилийн хугацаанд 12 литр цус хандивлажээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 14
 “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Цусны донорын Дэлхийн өдрийг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/, Монголын улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/ хамтран тэмдэглэж, Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Монгол Улс 15 дахь удаагаа эл өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд жил бүрийн зургадугаар сарын 14-нд цусны донорын үйл ажиллагааг сурталчлах, цусны доноруудын бэлэглэсэн цусаар олон хүний амь насыг аварч  байгаад талархал илэрхийлдэг байна. Мөн энэ өдрийн гол ач холбогдол нь яагаад цусны донор байх ёстой, ямар хүмүүс цусны донор болдог, донороос авсан цусыг ямар үед хэрэглэдэг зэрэг мэдээллийг ард иргэдэд таниулах зорилготой. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Улаанбаатарт биш Монголын бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулдаг юм байна.
Жил ирэх тусам цусны донорын тоо өссөн статистик мэдээ байна. Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 1-ний байдлаар цусны нөөцийн хэмжээ өмнөх жилийнхээс 36.1 хувиар өсжээ.
Энэ жилийн хамгийн залуу, хүндэт донороор 22 настай О.Ганбаяр тодорсон байна. Тэрээр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангийн оюутан юм байна. Тэрээр Би анх 2013 онд  анагаахын сургуульд элсээд дадлагын хичээлийн үеэр цусны өвчтэй хүүхдүүдийн талаар бие даалт хийж байсан. Тэр үед зарим хүнд цус ямар хэрэгтэй байдгийг ойлгоод өөрийнхөө хувьд ямар боломжоор туслаж болох талаар бодсон. Энэ бодолдоо хөтлөгдөн цусны донор болж байсан. Таван жилийн хугацаанд нийт 37 удаа цусаа өгсөн бөгөөд нэг удаа өгөхдөө 350-400 грамм цус өгдөг. Цусаа өгөх нь ямар нэгэн авлагагүй, сайн дурынх байдаг. Миний хувьд цусаа өгдөг хүмүүсийг маш энэрэнгүй, сайхан сэтгэлтэй гэж боддог. Бас хүнд өөрийгөө ямар үнэ цэнэтэй, хэрэгтэй болохоо ойлгодог гэлээ.
Даршрамд дурдахад, цусаа өгөх иргэдээс цусны дөрвөн төрлийн шинжилгээг урьдчилан авдаг байна. Элэгний B,C вирус,  ДОХ-ыг цусны шинжилгээгээр тодрхой болгож, мөн цус багадалтай зэргийг тогтоодог байна. Хүн амын дунд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэлийн улмаас цус алдалт ихэсч, хорт хавдар гэх мэт аймшигт өвчлөл газар авч байна. Хорт хавдрын бүх төрлийн эмчилгээний үед цус багасдаг. Мөн хөдөөнөөс хот уруу чиглэсэн их нүүдэл, хүн амын төвлөрөлтэй холбоотой зам тээврийн аваар осол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Ийм үед цус, цусан бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Иймд иргэн бүр донорын эгнээнд нэгдэж, цусны хэрэглээг бүрдүүлэх сайхан сэтгэлийн үйлст сайн дураар нэгдэхийг уриаллаа. Таны өгсөн 350-400 грамм цус гурван хүний амь насыг авардаг байна.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад JCI капитал, “ТалхЧихэр” ХК, “Витафит” групп, DXN компани, Юнител групп, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажилласан байна.
Бэлтгэсэн: Т.Номин-Эрдэнэ
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн