Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.Р.Рэнцэндорж өнөөдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Тэрээр өдгөө 85 насыг зооглож байгаа бөгөөд насаараа мал маллаж байгаа юм. Шагнал хүртсэн сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр "Төв аймгийн Баянжаргалан сумын зон олондоо Монголынхоо бүх ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлье. Аав ээжийнхээ гар дээр байхаас эхлэн өнөөдрийг хүртэл мал маллалаа, маш их баяртай байна. Бага сургууль төгсөөд мал дээр гарсан, малынхаа ашиг шимийг хүртэж сайхан амьдарч байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье" гэлээ