Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Итали улс олон улсын аялал жуулчлалаа сэргээлээ

Итали улс олон улсын аялал жуулчлалаа сэргээлээ
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 17
Италийн Ерөнхий сайд Марио Драги энэ сарын эхээр “ИХ-20”-ийн бүлгийн Аялал жуулчлалын сайд нарын уулзалтад оролцох үеэрээ тус улс тавдугаар сарын дундуур жуулчдад зориулсан Дижитал ногоон гэрчилгээг нэвтрүүлж, гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ гэж мэдэгдсэн.
Тэгвэл Итали улс ням гаригт агаарын хилээ албан ёсоор нээж, дэлхийн зарим орны жуулчдыг эх орондоо хязгаарлалтгүй зорчих боломжийг нээлээ. Улмаар Европын холбооны гишүүн орнууд, Шенгений орнууд, АНУ, Канад, Их Британи, Япон, АНЭУ болон Израилиас ирсэн жуулчид тав хоногийн хорио цээрийн дэглэмгүй Итали улсад аялах боломжтой болсон юм.
Жуулчид Итали улсад хүрэлцэн ирэхээсээ өмнө 48 цагийн дотор “PCR” шинжилгээний эерэг хариу авсан байх шаардлагатай. Мөн “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан болон вирусийн халдвараас эдгэрээд зургаан сар болсон иргэд Итали улсад холбогдох журмын дагуу саадгүй нэвтрэх боломжтой аж.
Итали улс өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 31 хувийг “COVID-19”-ийн эсрэг вакцины нэг тун, 14 хувийг хоёр тунгаар дархлаажуулжээ. Улмаар өнөөдрийн байдлаар тус улс дахь өдөрт шинээр илрэх коронавирусийн тохиолдлын тоо өнгөрөгч гуравдугаар сартай харьцуулахад дөрөв дахин буурч, цар тахлаас урьдчилан сэргийлэх шар түвшинд шилжээд байна.
Эх сурвалж: Famagusta Gazette
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн