Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

М.Мөнхжаргал: Ус их уувал бөөр ажиллаж, цусыг хоргүй байлгана, бага уувал бөөрний чулуу үүсдэг

М.Мөнхжаргал: Ус их уувал бөөр ажиллаж, цусыг  хоргүй байлгана, бага уувал бөөрний чулуу үүсдэг
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 22
“УБ-Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч эмч М.Мөнхжаргал бөөр шээсний замын эрхтний түгээмэл өвчлөл түүний эмчилгээний тухай зөвлөгөө өглөө.
-Бөөрний ямар өвчлөл манай улсад түгээмэл гарч байна вэ?
-Бөөр шээсний замын их олон төрлийн өвчин, эмгэг байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүнд тохиолдох, улирлын чанартайгаар өвчлөл нэмэгдэх хандлага ч бий. Тухайлбал, бөөрний чулуу үүсэх өвчин гэж байдаг. Энэ өвчин хаврын улиралд их сэдрэх бөгөөд хүнд чулуу нухах, хатгах, цусаар шээх зэргээр шинж тэмдэг илэрнэ. Эрэгтэйчүүдийн хувьд халдварын гаралтай, замбараагүй бэлгийн хавьтал, эмийн эмчилгээ буруу хийсэн зэргээс шалтгаалан үүсдэг. Хүндрэвэл хагалгаа хийх тохиолдол байна.
-Бөөрний өвчнөөс болж таргалдаг уу?
-Бөөрний өвчнөөс болж таргалахгүй. Хавагнах л гэж байна. Хүмүүс их буруу мэдээлэл хүлээн авч байна. Ус их уухаар хавганадаг гэж ярьдаг. Ийм зүйл байхгүй. Их юм уух тусам бөөр ажилж, цусыг  хоргүй байлгадаг. Тиймээс ус бага уувал бөөрний чулуу үүснэ гэсэн үг.  
-Бөөрний чулуу юунаас болж үүсдэг юм бэ?  
-Юу идэж ууж байгаагаас хамаарна. Ус уухгүй будагтай элдэв төрлийн ундаа уух юм бол шээс тэр өнгөөр гардаг. Тиймээс муу юм идэх тусам бөөр муу цэвэрлэж, шээс өтгөн гарах тусам чулуу үүсэх магадлал төдий чинээ ихэснэ. Мөн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Түүнчлэн давсаг султай, чангатай гэж яриад байдаг. Бөөрний хороо байнга цэвэрлэх нь бие дэх ороо хурдан гадагшлуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бөөрний чулуутай болсон бол  бөөлжих, арьс хуурайшах, турах гэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. 
-Бөөрний чулуутай эсэхээ мэдэхийн тулд ямар шинжилгээ өгдөг вэ?
-Хамгийн энгийн шинжилгээ нь эхо. Харин чулуу мөн эсэхийг тодорхойлж чадахгүй байх үе бий. Энэ нь чулууны том жижиг, байршлаас хамаардаг юм. Тиймээс эмч нар эход хараад хэчнээн см хэмжээтэй байна чулуу мөн үү, шохой юу гэдгийг хэлж өгдөг. Чулуу болгон өөр бүтэцтэй бөгөөд зарим нь эход тод харагддаг, зарим нь харагдахгүй ч байх үе бий. Хамгийн найдвартай нь компьютер оношлогоо.
-Нэгэнт чулуутай гэдэг нь тогтоогдвол ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Хагалгаа хийлгэхгүй тохиолдолд чулууг бутлах, хүний эд эрхтнийг гэмтээхгүй дурангийн аргаар хийх, лазар эмчилгээ зэргийг хийж байна. Эм уугаад чулууны бүтцийг өөрчлөөд нэмэгдэх томрох идэвхжилтийг багасгаж байгаад биеэс гаргаж болно. Мөн манай эмнэлэг сүүлийн гурван жил чулууг гаднаас нь цохилт хийж гаргадаг эмчилгээ хийж байна.
-Түрүү булчирхайн үрвэслээс болж бөөр өвдөх үү?
-Тэгэлгүй яах вэ. Үрэвсэл, томролт зэргээс шууд хамаарч бөөрөнд нөлөөлнө. Үрэвслийг эмчлэхгүй бол давсагт хүрч, бөөрөнд нөлөөлдөг.
-Бөөрөнд уйланхай байх нь ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Булчирхай ямар хэмжээтэй, хаана байрлалтай байгаа гэдгээс хамаарч нөлөө үзүүлж магадгүй. Гэхдээ уйланхай гэдэг нь санаа зовох өвчлөл биш.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн